Хонгконгийн эрдэмтэд коронавирусээс бүх төрлийн гадаргууг 90 хүртэл хоногоор хамгаалдаг тусгай цацлага зохион бүтээжээ

2020-04-27

Хонгконгийн Шинжлэх ухаан,технологийн их сургуулийн судлаачид коронавирусыг бүх төрлийн гадаргуу дээр тогтохоос 90 хүртэлх хоногоор сэргийлдэг вирусын эсрэг цацлагыг зохион бүтээжээ.

Судалгааны ажилд нь нийт 10 жилийн хугацааг зарцуулсан MAP-1 нэртэй тус цацлага нь зөвхөн коронавирус ч гэлтгүй бусад бактери,вирусээс ч хамгаалах чадвартай аж.

Шүршлэгийг цахилгаан шатны товчлуур,хаалга шатны бариул гээд олон хүний гар хүрдэг бүхий л гадардууд хэрэглэх боломжтой гэжээ.

Судалгааг удирдан явуулсан судлаачдын нэг болох профессор Жозеп Кван “Цацлага нь өөртөө олон сая нано капсул бүхий ариутгагч бодисыг агуулсан учраас цацсаны дараа нэг ёсондоо бүрхүүл үүсч,бүрэн хатсаны дараа бактери,вирусыг устгахад үр дүнтэй” гэжээ.

Мөн хүний арьс болон хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй гэжээ.

Шүршлэг нь өнгөрсөн хоёрдугаар сард хэрэглэгчдийн гарт худалдаалагдах зөвшөөрлөө авсан бөгөөд ирэх сараас дэлгүүрүүдэд ахуйн хэрэглээнд хэрэглэх боломжтой 50-200 милограммын савлагаатайгаар худалдаалагдах ажээ. Үнийн хувьд 70-250 ам.доллар байх аж.Үүнээс өмнө нутгийн сайн дурын байгууллагын тусламжтайгаар Хонгконгийн бага орлоготой айл өрхүүдэд шүршиж,ариутгалыг хийгээд байгаа юм. Мөн дэлгүүр хоршоо,сургууль,фитнесс төвийн төхөөрөмжүүд дээр шүршин,хамгаалалт үүсгэжээ.

Сургуулийн хувьд талбайн хэмжээнээс хамааран 2,600-50,000 ам.долларын өртөгтэй болсон байна.

Эх сурвалж:Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ