• Арцатын амны гал түймрийг унтраахаар гал сөнөөгчид,сайн дурынхны хамт БОАЖЯ-ны харъяа газрууд хүч түрэн ажиллаж байна

    2020-04-27

    БОАЖЯ-ны харьяа газрууд Арцатын амны түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна Арцатын аманд ААН-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан түймэр бүрэн унтраагүй байна. Түймэр асаж эхэлсэн үеэс БОАЖЯ болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамт олон НОБГ-тай хамтран газар дээр нь ажилласан.

    Сайн дурын залуус нэгдэж, түймрийг газар авхуулахгүй цурманд оруулж чадсан ч түймэр уугисаар байгаа учир түймрийг бүрэн унтраахаар ажиллаж буй байгаль хамгаалагчид, гал сөнөөгчдөд хүч нэмж БОАЖЯ-ны харьяа ЦУОШГ, Туул голын сав газрын хамгаалалтын захиргаа, Ой судалгаа хөгжлийн төв, “Монгол ус” ТӨҮГ, Хан хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 6 машин 30 гаруй хүн Арцтын аманд ажиллаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ