• Д.Эрдэнэсувд:М.Энхсайханыг эрүүдэн шүүсэн гэдэг ташаа мэдээлэл, өөрөө санал гомдол байхгүй гэж хэлсэн

    2020-04-27

    Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсон. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд сэтгүүлчдийн асуултад дараахь тайлбарыг өглөө.

    -Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнээс улбаалан хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдлаа гэх шүүмжлэлд гараад байна. Энэ талаар албан тайлбар өгөхгүй юу?

    -Үндсэн хуульд заасны дагуу хүний хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөө нээлттэй.

    Яллагдагч хүний хувьд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9-д заасны дагуу тодорхой үүргийг хүлээдэг. Яллагдагч мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцаж, нотлох баримтуудыг хуулбарлан авсан байдаг.

    Түүний гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, тодорхой шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байх баталгаа авч гарын үсэг зурсан хүний хувьд ийм үйлдэл хийсэнд нь шүүхээс цагдан хорьсон.

    Прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад мөрдөн байцаалтын ажиллагааны нууцыг задруулсан, шүүхэд нөлөөлөх гэсэн энэ байдалд нь хууль зүйн дүгнэлт хийхийг хөндөж тавьсан. Харин шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

    -Шүүх хурал хойшилсон гол шалтгаан юу вэ?

    -Би шүүх хуралдаанд оролцоогүй учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй.

    -М.Энхсайханыг цагдан хорих явцад эрүүдэн шүүсэн байж болзошгүй талаар мэдээлэл байна. Хотын

    -Нийслэлийн прокурорын газраас хорих 461 дүгээр ангид тогтмол хянагдаж байгаа яллагдагч нартай уулзаж, санал хүсэлтийг сонсдог.  Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр М.Энхсайхантай уулзсан. Энэ үеэр санал гомдол байхгүй, хоол ундандаа сайн байгаа  гэж хэлсэн. Тэгэхээр энэ нь ташаа мэдээлэл.

    -Сайд асан М.Энхсайханы холбогдон шалгагдаж байгаа уг хэрэгт өөр хүнийг холбогдуулан шалгах уу?

    Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь энэ талаар урьдчилан тааж хэлж болохгүй.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ