• Бие даан нэр дэвшихээр 208 хүн мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

    2020-04-27

    Үндэсний аудитын газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг  энэ  сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авсан. Энэ талаар өнөөдөр Үндэсний аудитын газраас мэдээллээ.  2020 оны УИХ-ын  парламентын сонгуульд 208 хүн бие даан нэр дэвшинэ хэмээн мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна.

    Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч М.Тэнгисийн өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.

    Бие даагч нарын мөрийн хөтөлбөрт аудит хийж байна. Шинэ коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор замын хөдөлгөөнийг хязгаарласан. 10 гаруй бие даагч мөрийн хөтөлбөрөө электрон шуудангаар ирүүлсэн.

    Эдгээр бие даагч нар хөдөлгөөн хязгаарлалт зогссоны дараа цаасаар буюу эх хувиар нь хүргүүлэх ёстой.

    Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт нам, эвслүүдийнхтэй адилхан шалгуур тавина.

    Өөрөөр хэлбэл Монгол Улсын эрх зүйн гурван том баримт бичиг буюу Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал 2030, Сонгуулийн тухай хуулийн 38.3-т заасны дагуу элдэв амлалт, хөрөнгө мөнгө, төсвийн орлогыг хувь хишиг болгон тараах, уул уурхайн салбарын орлогыг тараах, зээлийг хүчингүй болгох зэрэг амлалт өгсөн эсэхийг шалгана.

    Мөн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зээл тусламж санхүүгийн эх үүсвэр нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх хуулийн шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, дүгнэлт гаргана.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ