Их хэмжээний дэрэвгэр жиргэрүү ургамлын үрийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхээр завджээ

2020-04-27

Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны 04-р сарын 06-ний өдөр жолоооч Монгол улсын иргэн Г нь өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Тухайн ургамлын үр нь Гаалийн Төв лабораторийн 2020 оны 04-р сарын 24-ны өдрийн шинжилгээний дүгнэлтээр дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үр гэж тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагад харъяаллын дагуу шилжүүллээ.

Эх сурвалж:ГЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Арай дэндүү юмаа. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, энэ ховор ургамлаар чинь хятдууд бас ховор эм хийж байна. Нарийндаа бол коронагийн эсрэг эмийн найрлаганд ордог маш чухал ховор ургамал.  Монголчуудад маань ашигтай байгалиас заяагдсан ховор нандин ургамлаа хятдуудад зөөгөөд дууслаа.

Холбоотой мэдээ