• О.Баасанхүү:Гадаадад байгаа Монгол иргэдээ авчирч, зарагдахгүй байгаа 20 гаруй мянган байранд тусгаарлах хэрэгтэй

    2020-04-27

    УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ.  Өргөн бариад буй хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэн ирэх долоо хоногт танилцуулахаар болсон байна. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоног АН-ын гишүүн болсон.   УИХ дахь АН-ын зөвлөлд элсэх хүсэлтээ өгсөн тул зөвлөлийг бүлэг болох хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ.

    УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:Коронавирусыг далимдуулж хэрхэн ял шийтгэл оноох уу гэсэн хэт хэлбийсэн хууль боллоо гэж АН-ын зөвлөлөөс үзэж байна. Иргэдийн амжиргаа муудаж,орлого буурсан үед хэтэрхий өндөр дүнтэй торгууль ногдуулах нь буруу гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуульд заагдсан 150,200,500 мянгаар торгох заалт оруулж ирж байгаа нь эдийн засгийн хямралтай үед хэн ч төлөх боломжгүй. Энэ хууль нь анхнаасаа мөрдөгдөх боломжгүй нөхцөл байдал руу,цаашлаад нийгмийн маш том зөрчилдөөн рүү түлхэх үндэс болж байна. Зарим нэг зүйл заалтыг иргэд,төрийн захиргааны байгууллагууд бие биетэйгээ ойлголцох заалтуудыг оруулах хэрэгтэй.

    Жишээлбэл,Зөрчлийн тухай хууль дээр сануулах арга хэмжээ гэж огт байхгүй. Хамгийн түрүүнд иргэддээ сануулж,дараа нь үе шаттай арга хэмжээ авах нь зөв. Click To Tweet

    Түүнээс биш таван мянган төгрөг олж чадахгүй байгаа иргэдийг 100,200 мянгаар торгоно гэдэг нь дарангуйлсан,айлгасан шинжтэй хуулийг хэзээ ч баталж болохгүй гэдгийг анхааруулж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

    УИХ-ы гишүүн О.Баасанхүү: МАН гадаадад байгаа иргэдийн талаар арга хэмжээ авч байгаа боловч тэгш хүрч үйлчлэхгүй байна. Тиймээс БНСУ-д суугаа Элчин сайдын яамны гадна өнөөдрөөс эхлэн иргэд суулт зарлаж байна. Хил дээр ирсэн Монгол Улсын иргэнийг шалтгаан нөхцөлгүйгээр нэвтрүүлэх ёстой.

    Монголд 20 мянга гаруй зарагдаагүй байр, маш олон зочид буудал бий. Эдгээрт гадаадад байгаа иргэдээ авчирч тусгаарлаач ээ.

    Өртөг өндөртэй газар оюутнууд маань маш хэцүү байдалтай байна. ОХУ-аас ирсэн 20 гаруй оюутнууд шинэ коронавирусийн халдвар авсан. ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зуслан гэж байна. Тэнд нь тусгаарлалт хий. Элчин сайдууд ажлаа сайн хий. БНСУ-аас ирэх 160 гаруй иргэний 60 орчим нь улс төрчийн гэр бүл байна. Тэднийг алагчилж байгаа юм биш. Жирийн иргэдийг бодвол 1-2 сар амьдрах боломжтой хүмүүс байгаа учраас ингэж хэлээд байгаа юм. Австралид байгаа иргэд надад хандаж  байна. Тэд өөрсдийнхөө зардал мөнгөөр ирье гэж байна. Энэ мэт асуудалд бодитоор хандах хэрэгтэй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ