• ҮХЦ-ийн нэр бүхий гурван гишүүд Асгат,Эрдэнэтийг “Сахал” Д.Эрдэнэбилэг,Ц.Элбэгдорж нарын гарт өгөхөөр улайрч байна

    2020-04-27

    ШИНЭ намын зөвлөлөөс ҮХЦ-ийн дунд суудлын нэр бүхий гурван гишүүнийг  хуулийн байгууллагаар шалгуулж,улмаар албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий прокурорт хүргүүлэх болсноо мэдэгдлээ.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ҮХЦ-ийн 2020.04.15-ны нэг тоот дүгнэлтийн дагуу 1992 оноос өмнөх төрийн байгууллагуудын шийдвэрийг үндсэн хуулийн цэц хянах эрхийг өөртөө авахаар гурван гишүүн улайран шийдвэрлэсэн байна.

    1991 онд Төрийн өмчийн үйлдвэрүүд дээр онцгой дэглэм тогтоох тухай хууль батлагдсан байдгийг үндсэн хууль зөрчиж байсан гэж үзэж хүчингүй болгохоор энэ дүгнэлтийг гаргасан байна.

    ҮХЦ-ийн дунд суудал нийт таван суудалтайгаас Д.Эрдэнэбилэг,Б.Хурц,Ц.Элбэгдорж нарын бүлэглэглд үйлчилдэг Ц.Нанзаддорж,Г.Туулхүү,Г.Баясгалан нарын гурван гишүүн Эрдэнэт,Асгатын мөнгөний ордоор ч зогсохгүй Багануур болон бусад 30 гаруй ордуудыг энэ бүлэглэлийн гарт авч өгөхөөр ингэж улайрч  байна.

    Энэ дүгнэлт батлагдвал Ю.Цэдэнбал гуайн шийдвэрийг бүгдийг цэц хянаж,эцсийн шийдвэрийг гаргадаг болно гэсэн үг.

    Цаад санаа нь “Эрдэнэд Үйлдвэр” ТӨҮГ-д байгаа онц дэглэмийг хүчингүй болгож,Асгат,Эрдэнэт,Багануур болон дагалдах 30 гаруй ордоо Д.Эрдэнэбилэг,Б.Хурц,Ц.Элбэгдорж нарын бүлэглэлийн гарт өгөх зорилготой.

    Монголоос урвасан,бүлэглэлд үйлдчилдэг гурван гишүүнийг шалгахыг Ерөнхий прокурорт хандан шалгуулах хүсэлтийг өгч байна” гэлээ.

    Ц.Намзаддорж нь Төрийн өмчийн хорооны даргаар,Г.Туулхүү нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга,харин Г.Баясгалан нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.

    УИХ-ын гишүүн Л.Болд “Цэцийн шийдвэр маш их хүчин төгөлдөг байдаг. Энэ шийдвэрийг УИХ дээр 100 хувь хүлээж авахгүй. Гэсэн ч цэц албан ёсны их суудлаараа хэлэлцэж зөвшөөрвөл 2016 онд Эрдэнэтийг хулгайлсан шиг юм болоход их ойрхон байна. Ингэвэл Монгол улс ангал руугаа унана” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ