• Д.Нямхүү:Францын иргэнийг 47 хоног тасралтгүй эмчилсний эцэст эдгээж чадлаа

    2020-04-27

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол улсын коронавирусын анхны тохиолдол болох францын иргэний бүх шинжилгээ халдваргүй гарч,ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатны хяналтанд шилжих болсон мэдээг дуулгалаа.

    Тэрбээр “Франц иргэний бүх шинжилгээ сөрөгжиж,бүх шинжилгээ нь эрүүл гэж гарч,өнөөдөр Энх-саран сувилал буюу дараагийн шатандаа шилжиж байна.

    47 хоног эмчлэгдэж гарлаа.Энэ хүний биенээс коронавирусыг монгол эмч нар зайлуулж чадлаа. Анх маш хүнд ирж,ХӨСҮТ-д эмчлэгдэж эхэлснээс хойш дэлхий бид нарыг харж эхэлсэн.

    Бидний хувьд энэ хүнийг эмчилж,эдгээж чадсан нь дэлхийд жишиг болж чадсан гэж бодож байна.

    Бусад улсууд ч манай иргэдэд хариу барих байх.

    Энэ хүнийг эдгээж чадсан нь монгол эмч нарын ур чадварыг дэлхийд харуулж чадсан гэж бодож байна.

    Үзүүлэлт болсон шинжилгээг бүгдийг нь өдөр болгон авч,тасралтгүй эмчилгээ хийсний дүнд эдгэрч гарлаа. Амжилт хүсье” гэлээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Мундаг байна бүх эмч нар энэ залуу эмч шиг сэтгэл ханамж өгч дэлхийд гайхагдах болтугай баяр хүргэе 

    Холбоотой мэдээ