Өвчтөнүүдтэйгээ хамт тусгаарлагдан ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч,сувилагч нарын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ

2020-04-27

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн шинжилгээний талаарх мэдэээллийг өглөө.

“Дөрөвдүгээр сарын 26-нд ХӨСҮТ болон Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Нйит 160 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй бөгөөд үүнд:

  • 19 эмч,эмнэлгийн ажилтан,сувилагч
  • Москвагаас ирсэн 48 оюутан
  • Тандалтын зорилгын таван сорьц
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 15 жолооч нарын шинжилгээ бүгд халдваргүй гарсан” гэлээ.

ХӨСҮТ-ийн эмч,сувилагч нар өвчтөнүүдтэйгээ 21 хоног хамт тусгаарлагдан ажиллаж байгаа. Тэгвэл эмчилгээнд орохын өмнө сувилагч,эмч,үйлчилгээний ажилтнуудад коронавирусын шинжилгээ мөн рентгенеер уушигны зургийг авч хадгалдаг байна. Мөн 21 хоногийн дараа дахин шинжилгээ авч,уушгийг нь хянадаг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ