• Испани улсад сүүлийн сарын хугацаанд хамгийн бага нас баралт бүртгэгджээ

    2020-04-27

    ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дараахь мэдээллийг өглөө.

    “Испани,Франц,Итали улсуудад эмнэлэгт хэвтэгсэд,шинээр халдвар авагсдын тоо,нас барагсдын тоонд бууралт ажиглагдаж байна.

    Испани улсад 288 нас баралт бүртгэгдсэн нь сүүлийн сарын хугацаанд хамгийн бага эндэгдэлтэй өдөр болжээ. Тус улсад 14-оос доош насны хүүхдүүд эцэг эхийн хяналт дор өдөрт нэг цаг гэрээсээ нэг километрийн радиус дотор салхинд гарч тоглох боломжтой болжээ.

    Гэхдээ хоорондоо хоёр метрийн зайтай,тоглоомын талбайд тоглох,хоорондоо тоглоом солилцохыг хориглосон байна.

    Итали улсын хувьд тавдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн барилга,үйлдвэрийн салбарыг, тавдугаар сарын 14-нөөс эхлэн музей,соёл урлагийн газруудыг нээхээр төлөвлөжээ.

    Герман улсад 1,700-оор нэмэгдсэнээр нийт тохиолдол 170 мянгад хүрчээ. Гэр бүлийн хүн биш тохиолдолд хоёроос дээш тооны хүн цугларах,хүний биед хүрч үйлчлэх газруудыг хаасан,нийтийн эзэмшлийн талбайд хүмүүс хоорондоо 1.5 метрийн зайтай харьцах зэрэг хүн амын төвлөрлийг бууруулах арга хэмжээ нь үр дүнгээ өгсөн байна”

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ