• Энэтхэгт баячууд болон гадаадын компаниудад өндөр татвар ногдуулж,хямралыг даван гарах саналыг гаргажээ

    2020-04-27

    Энэтхэгийн IRS (Internal Revenue Service)-ын 50 гишүүн коронавирусын улмаас бий болсон эдийн засгийн хямралыг даван туулахын тулд баячуудыг мөн гадны компаниудад өндөр татвар ногдуулах саналыг гаргажээ.

    Жилийн 131 мянган ам.доллараас илүү орлоготой чинээлэг давхарга болон нийт хөрөнгийн хэмжээ нь 50 сая рупигээс илүү бол 40 хүртэлх хувийн татвар ногдуулахыг санал болгосон байна.

    Гэвч Засгийн газрынх нь зүгээс холбогдох төрийн байгууллагуудын дүрэм журамтай нийцэхгүй гэж үзсэн улмаас авч хэлэлцээгүй байна.

    IRS-ийн зөвлөлөөс “Ийм л цаг үед супер баян хүмүүс олон нийтийн өмнө илүү өндөр үүрэг,хариуцлагатай байх ёстой” гэсэн утга бүхий тайланг дөрөвдүгээр сарын 23-ны өдөр олон нийтэд нээлттэйгээр нийтэлжээ. Гэхдээ тус улсын Сангийн яамнаас мэдээлснээр төрийн байгууллагын зүгээс IRS-ийн зөвлөлд энэ талаарх тайлан бэлтгэх ямар ч үүрэг чиглэл өгөөгүй бөгөөд,гишүүдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувийн үзэл бодлоо зарласан гэж үзжээ.

    Тус саналд мөн чинээлэг давхарга болон гадаадын компаниудаас олсон татварын орлогоо эдийн засгаа сэргээхэд нөлөө үзүүлэхүйц зорилтот арга хэмжээнүүдэд зарцуулах ёстой гэж тусгажээ. Ингэснээр бага,дунд орлоготой иргэдэд дэмжлэг болно гэж үзжээ.

    Эх сурвалж:Reuters

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ