З.Энхболдын нэр дэвших тойрогт Э.Бат-Үүл, Л.Наранбаатар нар бие даан нэр дэвшиж түүнийг унагана

Сонгуулийн хар зураг улам тодорсоор байна. Хэн хэн хаанаас хаана нэр дэвших нь тодорч байна гэсэн үг л дээ. Нэр дэвших хүсэлтэй бие даагчид нэрээ дэвшүүлээд байна. Монголын улстөрийн гол хоёр намын гишүүд боловч намуудаасаа нэр дэвших эрх авч чадахгүй нь тодорхой болсон гишүүд нь бие даан нэр дэвшихээр болж байна.

АН-ын хуучин лидерүүд намаасаа жийгдэн бие даахаар шийдсэн нь олон байна. Улсын баатар Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа гээд л. Тэднээс гадна АН-ын гишүүн эдийн засагч Л.Наранбаатар нарын залуус ч бие даана.

УИХ-ын сонгуульд АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх З.Энхболд хаана ч очиж нэр дэвшсэн хэцүүхэн байдалд орох нь Click To Tweet.

З.Энхболдыг “Страто” компанитай холбоотойг тогтоолгохоор шалгуулахаар хандсан ч хуулийн байгууллагууд шалгахгүй гэсэн тухай эдийн засагч Л.Наранбаатар мэдэгдсэн. Тиймээс тэрбээр З.Энхболдыг “Эдийн засгийн алуурчин” гэж нэрлээд нэр дэвшсэн тойрогт нь очиж нэр дэвшихээ илэрхийлсэн. Click To Tweet

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт улсын баатар Э.Бат-Үүл мөн бие дааж нэр дэвшихээр аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлэхдээ З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт нэр дэвшихээ илэрхийлээд байна Click To Tweet.

Э.Бат-Үүлийн тухайд З.Энхболдтой намын дарга байхаас нь таарамжгүй байсан ба ЕТГ-ын дарга байх үед нь байнга шүүхдэлцэж ирсэн.

Ингэснээр З.Энхболд ямар ч тойрогт нэр дэвшлээ гэхэд МАН-ын нэр дэвшигчдээс гадна бусад нам эвслийн нэр дэвшигчид, дээрээс нь түүнийг онилсон Л.Наранбаатар, Э.Бат-Үүл нарын бие даагчидтай үзэхээр боллоо. Ийм нөхцөлд З.Энхболд УИХ-д сонгогдоно гэдэг үлгэр болж, мултрахаас арагүйд хүрнэ.

З.Энхболд аль аймаг, аль дүүрэгт нэр дэвших нь одоогоор тодорхой биш байна. Тэрбээр Дархан уул аймаг, Өвөрхангай, аймаг, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэгт ч юмуу нэр дэвших байх. АН-ын ҮБХ-ны ротацид орж сонгогдохдоо Сүхбаатар дүүрэгт МСS-ийн Ц.Мөнх-Оргилтой үзнэ гэж байв.

Захиалгаар нэвтрүүлэг хийлгэхдээ Өвөрхангайн МАН-ынхныг гүвүүлсэн. Баянзүрх дүүрэгт түүний багийнхан Ц.Элбэгдоржийн багийнхантай нэр дэвших эрхийн төлөө үзэж буй.

Харин Дарханы АН-ын ах дүү Дашууд түүнийг нутагтаа нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаа гэх. Тэгэхээр З.Энхболд эдгээр тойргийн нэгийг сонгож нэр дэвших нь тодорхой байна. Энэ сонгуулиар З.Энхболд хаана ч нэр дэвшээд бие даагчид саналыг нь хуваан тэр унах нь тодорхой мэт.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ