Туркийн иргэнийг гардан эмчилж эдгээсэн залуу эмч Г.Дүвчинбаяраар бахархаж байгаагаа илэрхийлжээ

2020-04-27

ХӨСҮТ-ийн дэд захирал,хүний их эмч М.Тунсаг өөрийн фэйсбүүк хуудаснаа коронавирусын халдвар авсан Туркийн иргэнийг гардан эмчлэн,эдгээсэн залуу эмчид баяр хүргэн талархал илэрхийлжээ.

Тэрбээр “БАЯРТ МЭДЭЭ: манай ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвчинбаяр гэх энэ бүсгүй Турк улсын иргэнийг гардан эмчилж, эдгээгээд өнөөдөр гаргалаа. Эдгэрээд гарч буй Турк улсын иргэн 3-р сарын 21 -с хойш 33 хоног Covid19 -н эмчилгээнд орж, уг өвчтөнийг гардан эмчилсэн залуу эмчээрээ бахархахгүй байхын аргагүй ээ. Халдвар хамгааллын дэглэм бариад одооны зургийг нь авч чадсангүй. Хуучин байсан зургийг нь орууллаа.

Залуу эмчид маань урам өгч цааш түгээж өгөөрэй. Эрүүл энх, амар амгалан цаг удахгүй ирэх болтугай” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ