• Хавтгай,тэмээ хоёр яагаад наршдаггүй вэ?

    2020-04-26
    Энэ удаагийн сошиал мэдээ буландаа Batsaikhan.nyamsuren-гийн Нүүр номондоо оруулсан мэдээллийг хуваалцаж байна.
    ….Цөлийн аагим халуун өдрийг ажрахгүй гэтлэх зохилдолгоо нь ангасан тэмээ халууныг сөргүүлж, өөрийн биеийн температурыг долоон градусаар өсгөдөг ажээ. Ингэж дотроос өдрийн турш “халсан” тэмээ, хавтгайны биеийн температур, түүний орчны температурын градиент хооронд маш бага зөрүү гарах тул түүнд орчны температураас үзүүлэх дарамт төдийлөн их биш болдог. Биеийн температураа нэмэгдүүлснээр энэ нь 2900 ккал хүртэл дулаан болох бөгөөд үүний үр дүнд цөлийн аагим халуун өдөр таван литр орчим усаа гадагш алдахыг хязгаарлах боломж түүнд олгоно (Schmidt-Nielson, 1997).
    Тэмээ “халаасан” биеийн хэсгээс тархиа тусад нь хөргөх шаардлага тулгарна. Учир нь, тархи бол биеийн бусад эрхтэн, хэсэгтэй харьцуулахад, халуунд маш мэдрэг эрхтний нэг гэдгийг бид сайн мэднэ. Толгойгоо наршихаас сэргийлж, хүмүүс малгай өмсдөг шүү дээ. Гэтэл, тэмээнд малгай үгүй. Тэгвэл тэд хэрхэн наршихаас хамгаалдаг вэ гэх асуулт ургана. Өдрийн турш дотроос бас гаднаас халсан тэмээ эсхүл хавтгай тархиа биеийн бусад хэсгээс тусад нь хөргөх замаар халуунаас үүдэлтэй стрессийг гэтлэдэг ажээ.
    Тэдний артерийн цус тархи руу очиж, хүчилтөрөгчөөр хангахаас өмнө тархины суурь хэсэгт байрлах артер, венийн судасны синус буюу хөндий гэж ойлгохуйц хэсэг болох өвөрмөц бүтэц (Carotid rete)-ээр дамжин тархи руу очдог байна (Elkhawad, 1992). Гүрээний “халуун” цус синуст буй артерийн нарийн судастай сүлжээгээр дамжин зөөвөрлөгдөх явцад хамрын хөндийгөөс сөрөн урсаж буй венийн хөрсөн цустай судастай хүртэлцэх үед илүүдэл дулааны түүнд шингээж амждаг ажээ. “Хөрсөн” артерийн цус дараа нь тархи руу урсан очдог байна. Ингэж л тэмээ болон хавтгай тархиа хөргөж, наршихаас сэргийлж, цөлийн халууныг ажрахгүй гэтлэх гайхамшигт зохилдолгоог олжээ.
    Фэйсбүүкээс үзэх бол ЭНД дарна уу. 
     #SocialN
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ