• Д.Нямхүү:Москвагаас ирсэн нийт 21 оюутанд коронавирус илрээд байна

    2020-04-26

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дахин нэг оюутнаас коронавирусын халдвар илэрсэн болохыг мэдээллээ.

    “ХӨСҮТ-ийн хоёр,Дарханы лабораторид нийт 209 шинжилгээ хийсэн.

    • Дөрөвдүгээр сарын 24-нд Дорноговь аймагт тусгаарлагдсан нэг хүний
    • Тандалтын зорилгоор хийсэн Налайх,Баянгол,Дорноговь аймгаас авсан есөн хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

    ХӨСҮТ-т тусгаалагдсан 30, ажиглах байранд байсан130, нийт 167 хүнд давтан шинжилгээ хийснээс нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ нь Москвагаас ирсэн оюутан.Москвагаас ирсэн нийт 21 оюутанд коронавирус илрээд байна.

    Байрнаасаа гарсан,хоол ундгүй байсан нь дархлаа нь их суларсан нь харагдаж байна. Наашаа онгоцонд,хилээр гарахад машинд бөөгнөрч,ойр суусан хүмүүсээс халдвар илэрч байгаа нь  халдвар агаар дуслын замаар ойрын зайнд халдварлаж байгааг харуулж байна.

    Тийм учраас хол зайтай байх,маскаа сайн зүүх,дархлаагаа сэргээх гэдэг эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөгөөнүүд нь маш чухал,тэдгээрийг чанд сахин мөрдөх хэрэгтэйг харуулж байна”

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хөөрхий муусайн оюутан хүүхдүүд эх орондоо ирсэн нь их аз шүү  Эмч нар нь эдгээчихнэ ээ Хурдан эдгээрэй

    Холбоотой мэдээ