Б.Янжмаа:Эдгэсэн гэх хүмүүст дархлаа тогтсон гэх нотолгоо байхгүйг ДЭМБ-аас сануулж байна

2020-04-26

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дараахь мэдээллийг өглөө.

Зарим улсуудад эдгэрч гарсан хүмүүстээ эдгэрсэн тухай гэрчилгээ гаргаж,чөлөөтэй зорчих боломжтой болгох санаачлагыг гаргаж байна. Коронавирусээр өвчилсөн бол дархлаатай бол дахин өвчлөхгүй гэсэн үг биш юм гэж ДЭМБ-аас анхааруулсан байна.

Эдгэрсэн гэх хүмүүст дархлаа тогтсон гэх нотолгоо байхгүйг дахин сануулж байна.

  • АНУ-ын хувьд сүүлийн 30 мянгаар,1,600 нас баралт, нийт 900 мянган гаруй хүн халдвар авсан байна.
  • Нью-Йорк хотын захиргаанаас эмнэлэгт хэвтэх 1,100 орчим байгаа нь халдварын оргил үедээ харьцуулахад харьцангуй бага байгаа боловч өдөрт 200 хүн хэвтдэг болоход хөл хорион дэглэмийг сулруулахаа мэдэгдсэн байна.

Итали,Франц зэрэг улсуудад халдварын тохиолдол буурч байгаа ч хүссэн хэмжээнд хангалттай буурч чадахгүй байгаа нь хөл хорион дэглэмийг цуцлахад эргэлзээ үүсгэж байна.

Испани улсын хувьд халдварын эрч энэ хэвээрээ буурсаар байх юм бол тавдугаар сарын 2-ноос эхлэн иргэдийг гэрээсээ гаран дасгал хийхийг зөвшөөрнө гэжээ.

ОХУ-д 24 цагийн хугацаанд шинэ тохиолдлын тоо бараг 6,000-аар нэмэгдсэн нь оргил үе нь хараахан болоогүй гэж үзэж байна.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ