Д.Нарангэрэл:ОХУ-д нэг өдрийн дотор 66 нас баралт бүртгэгдсэн нь өвчлөл гарснаас хойшхи хамгийн өндөр нас баралттай өдөр байлаа

2020-04-26

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “ОХУ-ын 53 бүс нутагт өвчлөл тархаж, нэг өдрийн дотор шинээр 5,966 тохиолдол бүртгэгдэж,нийт 74,538 тохиолдолтой болжээ. Нас баралт 66-аар нэмэгдсэн өвчлөл гарснаас хойш хамгийн өндөр нас баралттай өдөр болсон байна Click To Tweet. Сүүлийн дөрвөн өдөр дарааллан өвчлөл нэмэглдэж иргэд хатуу хөл хорионы дэглэмийг сахихгүй,коронавирус нь улирлын томуугийн үетэй давхцаж байгаа,50 хувь нь шинж тэмдэггүй балархай хэлбэрээр өвчилж байгаатай холбоотой гэж үзэж байна. Ялангуяа бага насны хүүхэд,40-өөс доош насны хүмүүст шинж тэмдэггүй илрэхгүй байгаа нь асуудал дагуулж байна.

Эхний ээлжинд архаг,хууч өвчтэй эрсдэлт бүлгийн хүн амд эмнэлгийн үйлчилгээг эхэнд үйлчлэх журмыг батлан гаргасан байна.

Манай орны хувьд 743 хүн ажиглалтад байна.

ЭМЯ-ны 109 утсанд 24 цагийн ОХУ,Малайз,АНУ,Солонгос улсаас дуудлага ирснээс нэг хүн коронавирусын халдвар авсан гэж мэргэжлийн зөвлөгөө авсан байна.

Азийн улс орнуудаас нас баралт өндөр байгаа улс бол Индонез. Тус улсад нас баралт өндөр байгаа нь тамхины өндөр хэрэглээтэй холбоотой гэж эрдэмтэд үзсэн байна”

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ