Москвагаас ирсэн бас нэг оюутанд коронавирус илэрч,Монгол 37 тохиолдолтой боллоо

2020-04-25

Сүүлийн 24 цагийн хугацаанд Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж мөн Москвагаас ирсэн дахин нэг оюутнаас коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол улс нийт батлагдсан 37 тохиолдолтой боллоо. Нийт найман хүн эдгэрсэн гарч,29 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байна. Ийнхүү мэдээлэл өгөх үеэрээ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ” Биеийн хүчээр нэгийг ялдаг бол сэтгэлийн хүчээр бүхнийг ялна гэж их сайхан үг байдаг. Маш сайн бэлтгэлийн дээр сэтгэлийн хүчтэй байж бид коронагийн ард гарна” гэлээ.

Шууд үзэх:

Gereg.Mn

ЭМЯ-наас COVID-19 халдварын талаар мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Friday, April 24, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ