Маргааш өглөө 06.00 цагаас Улаанбаатар,Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох гарах хөдөлгөөнийг нээнэ

2020-04-24

Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг маргааш /2020.04.24/ өглөөний 06:00 цагт нээнэ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цагт хүртэл Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон билээ.

Зам хаасан шалтгаан нь энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарласан юм.

Зам хаасан үеийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Click To Tweet

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: 

“Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн онцгой комисс, ЭМЯ, УОК-ын шуурхай штаб хуралдаад маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цагаас Улаанбаатарын орох, гарах хөдөлгөөн, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөн, Дархан-Уул аймгийн орох гарах хөдөлгөөнийг нээх шийдвэр гаргалаа.

Зам хаах шийдвэрийг хүлээн авч цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлсэн иргэддээ талархаж байна.

ШУУД ҮЗНЭ ҮҮ. 

Gereg.Mn

Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг түр хаасан үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Friday, April 24, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ