Шинэ судалгаа:Коронавирус нүдэнд хамгийн удаан амьдардаг

2020-04-24

Итали улсын судлаачид коронавирус ам, хамрын хөндийгөөс илүү нүдэнд илүү удаан амьдардаг, тухайлбал, хамар, залгиурын сорьцонд вирус илрэхгүй болсоноос хойш доод тал нь 7 хоног амьд байдгийг тогтоожээ.

Италид улсад хамгийн эхэнд халдвар авагсдын нэг болох Уханиар зорчсон өгүүлэмжтэй 65 настай иргэн нэгдүгээр сарын 28-ны өдөр коронавирусын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгджээ.

Хуурай ханиалгах,хоолой сөөх,хамар битүүрэх болон нүд улайсан шинж тэмдэг илэрч байв. Ийнхүү тусгаарлагдан эмчлэгдэх явцад өдөр болгон цусны шинжилгээнээс гадна хамар,залгиурын болон нүднээс нь арчдас аван вирусын идэвхижил буурч байгаа эсэхийг шалгаж байв.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 22 дахь өдрөөс эхлэн хамар,залгиурын сорьцноос вирус илрэхээ больсон бол 27 дахь өдөрт нүднээс нь коронавирус илэрсэн хэвээр байжээ.

Судлаачдын зүгээс эрүүл эсвэл өвдсөн аль нь ч бай ам,хамар,нүдэндээ аль болох хүрэхгүй байх,гараа тогтмол угаахыг дахин анхааруулж байна.

Эх сурвалж:Nypost

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ