• Д.Хаянхярваа:Улаан сайд та хуучин сэтгэлгээнээсээ салах цаг болсон байна

    2020-04-24

    УИХ-ын чуулганы үдээс хойшхи  хуралдаанаар ноолуурын үнийн асуудлыг хэлэлцэж байна.

    УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулга тавьжээ.

    Дээрх  асуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж байна.

    УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:Улаан сайд аа одоо Та болно. Дэлхийн хэмжээнд ноос ноолуурын үнийг өсгөх нь битгий хэл, яаж ажилтай орлоготой байх вэ гэдэг асуудал яригдаж байн. Та ноос, ноолуурын үнийг дэлхийн зах зээлд өсгөнө гэж худлаа юм яриад байна. Таны энэ яриад байгаа зүйл бүтэхгүй. Эргээд малчдад гай болно.  Ерөнхий сайдад та буруу мэдээлэл өгөх өө болио. Та хуучин сэтгэлгээнээсээ сал. Малчдын хамгийн гол орлого дээр нь улстөр хийж, хүний амьдрал, аж ахуйг та сүйрүүлж болохгүй.

    Малчид хамгийн үнэтэй байгаа зах зээлээ барьж, ажиллахгүй бол нийт ноолуурын зах зээлийн 30 хувьд мөнгө гаргаад үлдсэн 70 хувь нь хоосон хоцроно шүү. Ингэж болохгүй. Улаан сайд та өөрийн яриад байгаа зүйлдээ итгэл үнэмшил төрүүлэх гэж мулгуу зүйлс ярихаа боль.

    ХХАА-н сайд Ч.Улаан:Хаянхярваа гишүүний хэлсэн саналыг сонслоо. Асуудалд бодит хандах хэрэгтэй. Хятадын зэх зээл дэх ноолуурын үнэ бидний хэлж байгаа үнээс 30-40 хувиар өндөр байна. Өнгөрсөн жилтэй харьцуулбал 30 хувиар доогуур тооцож байгаа. Малчид мэдээлэлгүй учраас очсон хүний аманд багтаад 20 мянган төгрөгөөр ноолуураа зарах уу. Тийм байж болохгүй. Төрөөс зэсийн баяжмал,ноолуур хоёрын үнийг зохицуулна. Одоо миний яриад байгаа зүйлс буруу гэж бодохгүй байна. Зөвхөн өнөөдрөөр амьдарч болохгүй. 30 хувьд  боломжийн үнэ тогтвол өнөөдрийн байгаа үнэ дээш өснө. Амьдрал үнэний шалгуур. Яаран дааран дүгнэх хэрэггүй. Зах зээлд бодит үнэ байх ёстой, бодит зардлаа нөхсөн байх ёстой.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ