“Коронавирусийн халдвар авсан 20 настай залууд халуурах, бүтэн биеэр нь тууралт өгөх шинж тэмдэг илэрсэн”

2020-04-24

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс COVID-19 халдварын талаар дэлхий дахинд хийгдэж буй судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний өгүүллийн талаар өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Оюунсүрэн “Судалгаа шинижлгээний ажил хийгдэж, үр дүнгүүд нийтлэгдсээр байна.Дэлхийн  нэр хүнд бүхий хэд хэдэн сэтгүүлүүдэд 30 орчим судалгааний өгүүлэл нийтлэгдсэн. Коронавирусийн халдвар авсан зүрх судас, бөөрний архаг өвчтэй хүмүүст үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэхээн амьдруулах эмчилгээ хийж байгаа эмч мэргэжилтнүүд хэрхэн өөрсдийгөө халдвараас  хэрхэн хамгаалах туршлагуудын талаарх мэдээлэл нийтлэгдсээр байна.

Вирусийн тархалтын судалгаагаар коронавирусийн халдвар авсан хүн эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эхлэх үедээ бусдад халдвар тараах магадлал  хамгийн өндөр байгааг судлаачид тогтоосон. Коронавирусээр өвчлөгсдийн 44 хувь нь шинж тэмдэг илрээгүй халдвар тээгчээс халдвар авсан байна. Click To Tweet

Тохиолдлын судалгаагаар халдвар авсан 20 настай эрэгтэй ямар нэгэн архаг хууч өвчингүй ч гэсэн халуурах, бүтэн биеэр тууралт өгөх шинж тэмдэг илэрсэн. Click To Tweet

Тууралт өгөх шинж тэмдэг ховор байгаа ч эмч, эмнэлгийн ажилтнууд бүтэн биеэр тууралт гарахыг анхааралтай авах нь зүйтэй гэж судлаачид үзэж байна.

Тархвар зүйн судалгаагаа коронавирусээр хүүхэд хүнд хэлбэрээр өвдөх нь тун ховор, нас баралтын төвшин бага байна.

Судлаачид вакцин гартал тархалт дахин нэмэгдэх магадлал өндөр байгаа тул тархвар зүй, өвчлөлийн бүртгэлийг өндөр төвшинд явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Эрүүл мэндийн салбар нь чадавхгүй улс орнуудыг хөл хорионы дэглэмээ 2020 он хүртэл үргэлжүүлэх ёстой гэсэн санааг судлаачид өгүүлэл, нийтлэлдээ дэвшүүлж байна. Click To Tweet

ЭМЯ-наас УОК-д олон улсын болон Монголын талаарх судалгаа, шинжилгээний талаарх мэдээллийг хүргүүлсэн.

Ингээд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл АШУҮИС болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран цаашид эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ төрлийн коронавирусийн гений болон тандалт, тархалт, эмнэл зүйн судалгаа хийх ажил зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

COVID-19-тэй холбоотой судалгааны санхүүжилтийг Шинжлэх ухаан технологийн сангаас гаргах шийдвэр гарсан. Click To Tweet

Энэ нь манай улсын эрдэмтэн, судлаачдын сэрэмжлүүлэг өгч, хариу арга хэмжээ авахад нь нэмэлт санхүүжилт болж, нотолгоонд суурилсан мэдээллээр хангагдахад нэг эрх зүйн орчин бүрдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ