
Төрийн үйлчилгээний цахим систем буюу ТҮЦ машин ашиглан хувьцаа,ногдол ашигтай холбоотой мэдээллээ авах боломжтой болжээ.
Тодруулбал,”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаанаас гадна их хувьчлалын үед олгогдсон цэнхэр,ягаан тасалбарууд ч хамрагдах юм.
Энэхүү шинэ үйлчилгээг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Үндэсний Дата төвтэй хамтран үйлчилгээнд энэ сарын 22-ноос эхлэн нэвтрүүлжээ.
ТҮЦ-ээс гадна дараахь гурван байдлаар 1072 болон бусад хувьцаагаа шалгах боломжтой:
- “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дээр иргэн иргэний үнэмлэхтэйгээ ирж хувьцааны мэдээллээ авах
- 158989 дугаарт регистрийн дугаараа явуулан хувьцааны данстай эсэх, 1072 хувьцааны үлдэгдлээ шалгах боломжтой
- “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн вебсайтыг ашиглан мөн адил регистрийн дугаараа оруулж хувьцааны данстай эсэх, 1072 хувьцааны үлдэгдлээ шалгах боломжтой
ТҮЦ машинаас хувьцаатай холбоотой бүх мэдээллээ авахдаа дараахь заавраар авна:
- Хувьцаа гэсэн цонхыг сонгох
- Иргэний үнэмлэхээ зааврын дагуу хийх,
- Хурууны хээгээ зааврын дагуу уншуулах
Ингэснээр ямар үнэт цаасны компани дээр бүртгэлтэй,ямар компанийн хувьцаатай эсэхээс гадна ногдол ашгийн мэдээлэл мөнгөн дүнгээр гарч ирэх юм.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “1991-1994 оны их хувьчлалаар 407 улсын их үйлдвэр хувьчлагдаж иргэдэд цэнхэр,ягаан тасалбар олгосон. Үүний дараа зарим хувьцаат компаниуд ашигтай ажиллаад иргэддээ ногдол ашиг тараасан байдаг. Мөн татан буугдсан бол ногдол ашиг тараасан байдаг.
Өөрийнхөө нэр дээр ногдол ашиг байгааг мэдэхгүй иргэд нилээн байдаг.
Бидний судалгаагаар ногдол ашиг авсан гэдгээ мэдэхгүй 236 мянган иргэд байна. Click To Tweet ТҮЦ машинаас цэнхэр,ногоон тасалбарын ногдол ашигтай эсэх мөн үнэт цаасны компанийн нэр нь гараад ирэх тул тухайн компани дээрээ очоод ногдол ашгаа авах боломжтой” хэмээн онцлов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 cэтгэгдэлтэй
ta bvhende ajiliin amjilt hvsii ene talaar sain medehgvi bna heden onoos hoish hvmvvst bh estoi yum boloo
Tsenher nogoon tasalbariin noogdol ashigtai vgvig yaj medeh we onlainaar shalgah bolomj baidag uu
Ulsiin ih delguuriin unet caasnii tasalbartai getel negch udaa noogdol ashig avj bgaagui
khaidaw
1991ond negdel tarsan ter uvd ajilj baisan naygtlan haan niiluulsen nv medegdehgui oldohgui baih yum bi haan handah we
хувьцааны мѳнгѳ хэзээ орох юм бол
Huwitsagaa yaj burtguuleh we
Tsenher tasalbartai yaj shalgaj vzeh we
Би авч байсан дарханд байхдаа хаана өгсөн мэдэхгүй байна яаж шалгах вэ?миний дугаар 95017798 баярлалаа
Шаа
9 shirheg tsenher tasalbar bna yaj shalgah wee
Цэнхэр ягаан тасалбарыг эрмлийн үйлдвэрт бүгдийг нь өгсөөн одо түүц машинаас шалгахаар юуч гарч ирэхгүй байнаа энийг яах вэ?
Яаж шалгах юм бэ холбоо барих утас байна уу
Цэнхэр ягаан тасалбар