• БНСУ:Коронавирусийн халдварын шинэ давалгаа улс орнуудад дахин дэгдэж болзошгүй

    2020-04-24

    ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа улс орнуудын талаарх мэдээллийг өглөө.

    Сингапур улсад пүрэв гаригт 1037 шинэ тохиолдол бүртгэгдэж,  нийт халдварын тохиолдол 11 мянга даваад байна.

    Шинэ тохиолдлын 21 нь тус улсын иргэн  байнгын байсан бол үлдсэн нь гадаадын иргэд байгаа аж. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газраас хязгаарлалтын арга хэмжээгээ ирэх зурагдугаар сарын 1 хүртэл сунгасан. Мөн халдварынг тохиолдол илэрсэн, илрээгүйгээс үл хамаарч гадаадын цагаач иргэдийн оршин сууж байгаа дотуур байранд хөл хорио тогтоожээ.

    Гадаадын цагаач иргэдийн оршин сууж байгаа 46 дотуур байрны 18-ийг нь бүрэн тусгаарлалтад авсан байна.

    Азид тэр дундаа Япон улсад халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Пүрэв гаригт 439 шинэ тохиолдол, 29 нас баралт бүртгэгдсэн. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 12 мянга даваад байна.

    Японд бүртгэгдсэн эмнэлгийн бус нас баралтуудад шалтгааныг тогтоох шинжилгээ хийхэд шинэ коронавирусийн халдвар илэрсэн аж.

    Энэ нь “хүн амын дунд шинж тэмдэггүй халдвар тээгчид байж болзошгүй” гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм байна.

    Японы усан боомтод байгаа Италийн хөлөг онгоцны ажилчид дунд коронавирусийн 48 тохиолдол батлагджээ. Уг хөлөг онгоц нь засвар үйлчилгээ хийлгэхээр тус боомтод зогссон, 600 гаруй ажилчидтай хөлөг онгоц юм байна.

    БНСУ-д энэ сарын 23-ний өдрийн байдлаар шинээр найман тохиолдол бүртгэгдсэн. Тус улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 589 мянган шинжилгээ хийгдсэний 10 мянга гаруйд буюу нийт шинжилгээний 1.8 хувь нь халдвар батлагдсан гэж үзэж байна.

    Мөн тус төвийн мэдээлснээр халдварын шинэ давалгаа  дэлхийн улс орнуудад дахин дэгдэж болзошгүй.Ялангуяа, намар томуугийн улиралтай зэрэгцэн халдвар дахин тархах эрсдэл бий гэдгийг анхааруулжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ