Э.Бат-Үүл: З.Энхболд хаана нэр дэвшинэ, би тэнд бие дааж нэр дэвшинэ

Ардчиллын анхдагч, УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвших болсноо зарлалаа.
Э.Бат-Үүл “Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа” гэв.

Тэрбээр “Миний намыг ардчиллын эсрэг турхирч байгаа З.Энхболдтой би тэмцэнэ. З.Энхболд хаана нэр дэвшинэ. Би тэнд нэр дэвших болно” гэлээ.

Э.Бат-Үүл 1989 онд МоАХ-ыг үүсгэн байгуулалцаж улмаар 1990 онд МоАН-ыг анх байгуулалцаж, анхных нь даргаар сонгогдон 1992 он хүртэл ажиллаж байлаа.

Тэрбээр 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, 1992-1996 онд Монголын Ардчилсан Намын улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар ажиллаж байгаад 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа. 2000-2004 онд “Чугу” ХХК-д ажиллаж байгаад 2004, 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож 8 жил ажилласан ажээ.

2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол улсын баатар цолоор шагнуулсан.

2012 оны НИТХ-ын сонгуульд АН-ын жагсаалтыг тэргүүлэн оролцож намдаа ялалт авчирсан бөгөөд 2012-2016 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байлаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Батүүл элбэгдорж 2 зөв….Баттулга Энхболд 2 адилхан хулгайчууд …Гэхдээ нэг зүйлийг анхааруулхад:…Ийм доржзодовтонгууд олширвол  эх орон минь сүйрнэ…Мужикууд ховордож байна..

  • Элбэгдорж Баттулгыг дэвшвэл би бас сөрж дэвшинэ гэсэн энэ бас зи хна дэвшинэ тэнд нь дэвшинэ гэнэ зүгээр тоглоом юмуу тэ ард түмнийг төлөөлөх биш хариугаа л авах гэж дэвшдэг шаасан

Холбоотой мэдээ