• У.Хүрэлсүх: Намын даргын хувьд өөрийнхөө багийг авч сонгуульд орно

    Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. МАН сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө.

    Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Энэ удаагийн сонгууль хүндхэн нөхцөлд явагдах гэж байна. Коронавирусийн аюул Монгол Улсын хувьд харьцангуй хяналтад байгаа, тайван гэж хэлж болно. Хүндэрсэн улс орон болох БНСУ сонгуулиа амжилттай явуулж, төрийн эрх барих дээд байгууллага парламентаа ирц өндөртэй сонголоо.

    Үүнтэй адилхан манай Улсын иргэд парламентаа сонгох хариуцлагатай, дөрвөн жилд нэг тохиодог чухал үйл ажиллагаанд идэвхитэй сайн оролцоно гэж Ерөнхий сайдын хувьд, ууган намын даргын хувьд итгэж байна.

    Цаг хугацаандаа сонгуулиа явуулъя. Бүх зүйлээ хуулийн хүрээнд хийнэ гэдгээ мэдэгдэхийг хүсч байна. Click To Tweet МАН-ын мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй гэдгийг хэлье. Өмнө нь хийж хэрэгжүүлсэн ажлуудыг бүрэн төгс хийж гүйцэтгэж дуусгах ёстой юм. Хүн рүү чиглэсэн олон асуудал байгаа. Мөрийн хөтөлбөр хуулийн хүрээнд ном дүрмийн дагуу хийгээд, хянагдсан.

    МАН социал демократ нам. Тиймээс тэр үзэлдээ суурилан нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэх үзэл баримтлалтай, философитой мөрийн хөтөлбөр болсон.

    Зарим намууд орон сууц амлаж байгаа нь хэзээ ч биелэгдэшгүй зүйл. Улсын авдарт хэдэн төгрөг, нөөц байгааг надаас илүү мэдэх хүн байхгүй байх. Тэр амлалтуудаа засаж залруулах байх. Улс төрийн намууд хэзээ ч биелэгдэхгүй амлалт өгч болохгүй. Ард түмэн ч итгэж болохгүй. Ард иргэд та бүхэн төрийн хөтөлбөрүүдийг маш сайн уншаарай.

    Намын даргаар сонгогдсоноосоо хойш намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж ярьж ирсэн.

    Энэ бодсон бодлого, зорилт хэрэгжиж байгаа. Цаашдаа ч бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс биш сор болсон сэхээтнүүд суугаасай гэж хүсдэг. Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж бас дотроо боддог. Ийм байж парламентад зөв бодлого гардаг. Залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл байх ёстой. Намын даргын хувьд өөрийнхөө багийг авч сонгуульд орно гэдгээ хэлье.

    МАН дэнчин болгож аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Хууль зөрчиж байгаа юм. Энэ бол мөнгөтэй хүн нэр дэвшиж, мөнгөгүй хүн дэвшиж болохгүй гэсэн утгатай. Мэдээж сонгуульд тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай. Нэр дэвшигчид тодроод хандив цуглуулах хуулийн хугацаандаа цугласан хандиваар сонгуулиа зохион байгуулах бүрэн бололцоо улс төрийн намуудад байгаа.

    Мөнгөний сонгуулиа болъё. Алдаа дутагдал байсан уу байсан. Одоо үүнийгээ засч залруулъя. Хандиваа  юунд зарсан тайлангаа эргээд тайлагнах ёстой. Сонгуулийн мөнгө төгрөгийг хуулийн хүрээнд цуглуулж, хуулийн хүрээнд зарцуулж, эцэстээ ард түмэндээ тайлагнах ёстой” хэмээлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ахмад дунд залуу 3 үеийн төлөөллийг хангахад анхаараарай. Тэгээд багаа аваад хүрээд ирээ багаар чинь дэмжээд өгье дараагийн 4 жил бүтэн ажиллах боломжийг чинь хангаад өгөх ухааантай ард түмэн байгаа гэж бодож байна. АН дарга эрдэнэтэй БГД-т өрсөлдвөл бүр лайк шүү 

    • ЖДҮ-г аваад өөр зориулалтаар ашигласан болон АТГ-т авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. Тэгж чадах юм бол Хүрэлсүхийг 100 хувь дэмжинэ шүү.

    • Энэ Ухна Хүрэлсүх тэргүүтэй попчдын баг улсыг сүйрүүлж байна ш дээ. Багаар нь үтэр зайлуулаачээ. Ард түмэн модоо бариад дууслаа ш дээ. Өчигдөрхөн гэхэд л тэтгэвэрээ авах гээд хөгшдүүд банкинд бөөн бөөгнөрөл. Гэр бүлд нь өөр орлоготой  хүн байхгүй.  Эмийн санд очихоор хөнгөлттэй эм авах гэсэн бас бөөн дараалал. 1072 хувьцааны ногдол ашиг, ямааны 20 мянга гээд шүлс шиг юм өгчихөөд өөрсдөө ямар хэдэн тэрбумын хадгаламжтай. Тийм л шударга юм бол энэ Хүрэлсүх, Нямдоржоос эхлээд насаараа нэг ч бизнес хийгээгүй хүмүүс яаж тэрбумтан болсноо хэлээд өгч болох уу.

      • яг үнээн . Тэдний хадагламжид тэрбум тэрбумаараа л байдаг бололтой юм . Би хэн хүний хэтэвчрүү өнгөж явдаггүй ч өөрсөдөө л хөрөнгө оролгын мэдүүлэгээ өгсөн нь хэвлэлд нийтлэгдэж иргэдэд хүсэн мэдээнд л тулгуулсан болноо

      • бусдын өмчийг хулгайлах боломжгүй байгаадаа боож үхчих гээд байна уу цаашдаач чамд хулгайлах боломж олгохгүй Саваагүй нохой саранд хуцна гээч шиг дэмий солиорч суухаа боль ажил хийж амьдар

    • сайхан хэрэгжих боломжтой  цөөхөөн заалттай нэг хоёрхон шиг орон сууц , амжиргааны түвшин , сахилга хариуцлагыг сайжруулахаар мөрийн хөтөлбөрийг дэмжинэ дээ

    • МАН аас өөр төрийг аятайхан аваад явчих хүчин үнэндээ алга дөө.АН,МАХН,Шинэ намуудыг харахад найдлага төрөхгүй юм.Харин гайгүй ганц нэг хүмүүс нь гараад хяналтаа сайн тавиад яваарай.Үнэндээ бусад намуудын хүмүүс багаараа гарна гэж байхгүй ээ.

    • МАН-ыг дэмжинэ. Утааг бараг арилгасан, авто түлшний үйлдвэр байгуулж байгаа нь өөрөө онц чухал ажил, гавъяа шүү дээ. Бүгдээрээ бүтээн байгуулалтаа дэмжие.

    • Өмнө байсан хүмүүс нь бүр дор л байсан биздээ. Харин энэ эгзэгтэй, эрсдэлтэй үед зөв хүн Ерөнхий сайд байж таарлаа гэж бодож байгаа штэ. Үгүй бол замаа алдаж байгаа блгүй.

      • Юунд нь атаархах болж байна?Худал талдаа хоосон шоунд нь атаархах юм уу?  ккк Миний эцэг эх,өвөг дээс худалч,хулгайн удам байхгүйн дээр хоосон гоо үгэнд бүрч дургүй хүмүүс байтсан тул тэдний ген нь надад ч байх шиг ккк Худал, хоосон үгэнд яснаасаа л дургүй

    • хүрэлсүхийг дэмжинэ ажил хийж чадаж байгаа мэдээж цаг хугацааны асуудал байна дахин 4 жилийн боломжийг залуу хүмүүст өгөх хэрэгтэй дээ 10 хуруу тэгш зүйл гэж хорвоод байхгүй дээ дундыг бариад л явья

      • Баярцогт 22 настай,Элбэгдорж 23-тай,Н.Батбаяр 26-тай,Э.Батүүл баатар 28,Н.Алтанхуяг-28 тай гэх мэт эднаролонхи нь 30 хүрээгүй сайхан залуучууд төрийн эрхийг авцгаасан.ТЭГЭЭД ЮУ ХИЙЖ ЧАДАВ байсан юмыг устгаж иргэдээ элгээр нь мөлхүүлж аж үйлдвэрээ устгаж ажилгүй болгож өнөөдөр ямар байдалд амьдарч байна Харин өөрсдөө хагартлаа баяжаад офшортмөнгөө хадгалаад өөр ертөнцийн хүмүүс болчихоод байхад дахиад тэднийг гарга гэж солиорч байгаа таныг тэнэг гэхүү,галзуу,мулгуу гэхүү

    • Ипотекийн 8%-ийн зээлийг 5%-аас  буулгаад өгвөл зүгээр нүдээ аниад та нарыг дахиад дэмжинэ өөр зүйл яриад ч нэмэргүйдээ 

      • ккк. ингэж сохроор санал өгч болохгүй ээ. Өмнө  ямар ч тавар гучуур нэмхгүй,цалин, тэтгэврийг нэмнэ ,өөрийн тййзыг намасгах г,м ээр ямар гоё амлалт өгч байлаа даа. Засгийн эрхийг авангуутаа монголийн эдийн засаг ингэтлээ доош унасан гэж мэдээгүй байлаа. Татвар нэмэхээс өөр ямарч гарц гаргалагүй мухарт орчихсон бололтой матрын нулимас унаж байгаад хичнээн ч төрлийн татвар нэмчихэв дээ. Өр шир нь юун тааз намсгаж өрөө хугацуунд нь төлж бага ч болов барагжуулах мантай бүр оройгүй өр тавид байгаа биздээ

    • Зөв бодолтой, сор болсон боловсролтой залуучуудаа дэмжээрэй дээ. Цүнх барьдаг улс төрөөс өөр юм мэдэхгүй хэдэн хөлдүү төмснүүдэд улсын чухал хариуцлагатай албан тушаалд тавиад баймааргүй байна.

    • багаа зөв бүрдүүлбэл сайн л бна. Тэгвэл дэмжинэ. Гэхдээ МАН дотор хулгайч болон баялгийн сонирхолтой бусармаг хүмүүс олон бий шүү. Монголын ард түмний шилдгүүдийг цуглуулж чадвал ч …

    • Олон түмэн сонгогчдынхоо хүсэн хүлээсэн маш зөв зарчмын үгээ хэлж сонгуулд ингэж оролцох асуудлын эх суурийг АХ НАМЫН ДАРГА  ТАВИЛАА ГЭЖ ҮЗЭЖ БНАА .  ОДОО НЭР ДНВШИГЧИДИЙГ НЬ ХАРАХ ҮЛДЛЭЭ. ДАРАА НЬ СОНГОЛТОО ХИЙНЭЭ Р

      • Уулаасаа “зүүний хүчин” гээд хоосон толгойтой эрх мэдэл, албан тушаалд нугасгүй хөөргөн залуусын баг бий. Хүүк ч тэдний энэ сонирхол дээр гарамгай дөрөөлж албан тушаалын чамгүй амалт өгснөөр тэдгээр залуус арав хориороо нийлж энд тэндэхийн албан газар,,баар,цэнгээний газраар баахан сагсалцаж хошиглууж байгаад ерөнхйи сайд болсоон. Юу үнэн энэ үнэн. Харамсалтай нь тэр олон залууст бүгдэд амалсан албан тушаал өгч чадаагүй тул өнөөдөр ч тэдгээр залуусын зарим ньгомдол тээж яваа нь  бий

    • Багаараа гараад ирээ бид сонгоно оо салбар бүрийн мэргэжилийн хүмүүс байх хэрэгтэй залуучуудыг түлхүү оруул бас эмэгтэйчүүдийг оруул шинэ эвслийн хүмүүсийг дэмжинэ хүн нам зарим шинэ залуу бие даагч гээд хүмүүсийг дэмжинэ гэхдээ засаг байгуулах хэмжээний ялалт байгуулах нь чухал шүү

    • Танай багт Нутгийн чинь дүү Учрал тэргүүтэй попчин ждүчид чинь ороод дэвшээд эхэлбэл Хүрэлсүх дарга гутамшигтай ялагдана даа. 

    • Хүрэлсүхээ чи боль хууль чин гууль болсон шударга юм алга бна. Хаана бна шударга шүүх цагдаа чин. Энэ сайд дарга нараа хар тэр Улаан г.м сонгуулиа хойшуул энэ айхтар өвчин байхад тэгээд ч та хэдэд итгэхгүй

      • О,Одгэрлийг ГСАд нэр дэвшисэн бол дэмжих бсан яагаад гэвэл за бол ёогүй хэлсэндээ хүрдэг хүн тамирчны ёс зүй зан юм да

        • Уг нь хэлсэн ярьсандаа байдаг хүн хаана ч хэрэгтэй .Гэхдээ Монголын засаг төрд “дуучин,бөх гээд төрөл бүрийн тамирчид”-аар ер тутаагүй бүр илүүдээд төрийн ордонг спот зааль ,театр болохдоо тулчихсан тул. Ер нь алив юмны дооз, хэмжээ нь хэтэрвэл болдогүй юм байна. улс орноо эдийн засгийн хямралт байдлаас хурдхан шиг гаргах гарц гаргалаг хийж чадах оюуны өндөр чадавхтай эдийн засагчид болон нийгэмд бугшсан буруу жишгийг багасгах гарцы олж чадахуйц нийгмийн  болон хууль зүйн ухааны мэдлэгтэйн дээр хэлсэн ярьсандаа байж чаддаг ноён нуруутай хүмүүсийг олж сонгох нь л хамгаас чухал.

    Холбоотой мэдээ