• ФОТО:“Монголын нууц товчооны 12 бүлгийг монгол бичигт буулгуулан ажлын өрөөндөө залсан Ш.Анхмаагийн гэрэл зургууд

    2020-04-24

    Өчигдөр тохиосон Дэлхийн номын өдрөөр НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ном, бүтээлийн үйл үйлдэж, Чой. Лувсанжав багшийнхаа үүсгэн байгуулсан Хэл иргэншлийн дээд сургуулийн уран бичлэгийн багш Э. Анхбаярын Монголын нууц товчооны 12 бүлгийг бүрэн эхээр монгол бичигт буулгасан бүтээлийг ажлынхаа өрөөнд хүндэтгэн залжээ.

    Тэрээр ард түмний дунд”Лу багш” хэмээн хүндлэгдсэн Чой. Лувсанжав багшийн гарын шавь бөгөөд номын багшийн гарын шавь болсноороо бахархаж явдаг нэгэн.

    Мөн аав Шижирбаатарынхаа  амьд сэрүүндээ бичиж үлдээсэн бүтээлийг нь дүү нарынхаа хамтаар эмхэтгэн, ном болгон хэвлүүлж, ойр дотнын хүмүүстээ хүргэсэн байна.  “Духандаа тоосгүй саарал” хэмээх аавын минь ном үр хүүхэд, ахан дүүстээ өөрийн амьдралын түүхийг үлдээгээд зогсохгүй нутаг усныхаа хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүсийн талаар дурсан санан бичсэн байлаа” гэж Ш.Анхмаа ярьсан байна.

     

    Аавынхаа бүтээлийг дүү нарынхаа хамт ном болгон хэвлүүлжээ

     

    Чой. Лувсанжав багшийнхаа үүсгэн байгуулсан Хэл иргэншлийн дээд сургуулийн уран бичлэгийн багш Э. Анхбаярын Монголын нууц товчооны 12 бүлгийг бүрэн эхээр монгол бичигт буулгасан бүтээлийг ажлынхаа өрөөнд хүндэтгэн залав

    Лу багш шавь нараараа монгол бичгээр судар хөрвүүлэн буулгуулж, баринтаглуулан судар бүтээлгэдэг байсан. Тэдгээр шавь нарын нэг нь Ш.Анхмаа

    Их багшийнх нь хэрэглэдэг байсан монгол бичгийн үсэг бүхий бичгийн машин Хэл иргэншлийн дээд сургуульд бий

     

    Чой.Лувсанжав багшийн охин Лу.Соёмбын хамт

    gereg.mn

    Холбоотой мэдээ