• ОХУ-д олон хүүхэдтэй гэр бүлүүдийн орон сууцны зээлийг төр өмнөөс нь төлөхөөр болжээ

    ОХУ-ын Засгийн газар 9.5 тэрбум гаруй рублийг олон хүүхэдтэй гэр бүлүүдийн орон сууцны зээлийг төлөхөд зориулан олгохоор болжээ. Энэ тухай засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдсэнийг РИА Новости дамжууллаа.

    Энэхүү шийдвэр нь нийт 21 мянган айл өрхөд дэмжлэг болох юм.

    “Өөр нэг татаас нь 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойш гурав дахь эсвэл дараагийнхаа хүүхдийг төрүүлсэн гэр бүлийг дэмжихэд чиглэсэн. Ийм гэр бүлд олгосон орон сууцны зээлийг хэсэгчлэн төлөхөд төр нь туслах болно” гэж засгийн газрын тэргүүн хэлжээ.

    Мишустин энэхүү хөтөлбөрийн хүрээнд айл бүр зээлээ төлөхөд 450 мянган рубль авах боломжтойг дурджээ. Ипотекийн зээл авсан хүмүүс сарын төлбөрийн хэмжээг бууруулах эсвэл зээлийн хугацааг богиносгох боломжтой.

    Хүн ам зүйн өсөлтийг өдөөх зорилгоор Оросын эрх баригчид өмнө нь олон арга хэмжээг авч ирсний нэг нь өмнө нь хоёр хүүхэдтэй гэр бүлд тэтгэмж олгодог байсан бол Ерөнхийлөгч Владимир Путин анхны хүүхдээ төрүүлсэн эхэд ч адил мөнгө олгох шийдвэрийг гаргаж байсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ