Н.Энхбаяр:Өөрийнх толгойн дээр чулуу унаж байж мэдэрдэг, харамсалтай цаг үе өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна

2020-04-24

МАХН, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн намууд ирэх сонгуульд “Та бидний эвсэл” байгуулж оролцохоор болсноо албан ёсоор зарласан.

Өнөөдөр тус эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгч гарч ирсний дараа Эвслийн дарга Н.Энхбаяр  сэтгүүлчдэд дараахь мэдээллийг өглөө.

Тэрээр,  бид иргэн бүрт байр олгох төслийг хэрэжих боломжтой төсөл гэж харж байгаа.  Судална. Судалгаан дээр үндэслэн орон сууцаа олгоно. Би ерөнхийлөгч байхдаа байгалийн баялаг “Оюутолгой”, “Тавантолгой”-г ард түмэндээ өгнө гэж амласан. Намайг унагаж байгаад өөрсдөө авсан. Өнөөдөр Монголын байгалийн баялаг дээр хөндлөн суусан хүмүүсийн хийж байгаа ажил. Өөрсдийн хүүхэлдэйнүүдээр хуулийн төслөө санаачилж байна.

Намайг хэлмэгдүүлж, надад зориулсан хууль баталсан Click To Tweet.  Өөрсдөө хүчин хийгээд, ЖДҮ-авчихаад сонгуулиа хийж байна.

Энэ сонгууль ардчиллыг сэргээх сонгууль болно.

Өнөөдөр ард иргэд шүүхэд итгэхгүй байна. Шүүх  хэн нэгний захиалгагүй ажиллах ёстой. Бид шүүхийг шударга болгох тухай ярьж байгаа. Өөрийнх толгойн дээр чулуу унаж байж мэдэрдэг, харамсалтай цаг үе өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ