Б.Ганхуяг:”ЭТТ” ХК 2019 онд анх удаа зөрчилгүй хязгаарлагдмал бус төрийн өмчит компани болж бүртгэгдсэн

2020-04-24

“ЭТТ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал  Өмнөговь аймагт болж байна.  Тус компанийн гүйцэтгэх захирал захирал Б.Ганхуяг 2019 оны ажлын тайлангаа танилцуулсан.

Тэрээр өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлаасаа дараахь зүйлсийг онцоллоо.

  • Гадаад өр төлбөргүй ажилласан.
  • 50 сая дахь олон 60 сая дахь нүүрсээ олборлов.
  • 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой анхны төрийн өмчит компани болов Click To Tweet.
  • 1 их наяд, 80 тэрбум төгрөгийн ашиг олов.
  • Улсын төсөвт 700 тэрбум төгрөгийн орлого оруулав. Улсын төсвийн татварын нийт орлогын 8 хувийг бүрдүүллээ.
  • ISO 45000:2018 ISO 901:2014 ISO 14000:2014 стандартуудыг нэвтрүүлсэн нь уул уурхайн салбар дахь өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлсөн.
  • БНХАУ-ын нүүрний импортын 18 хувийг дангаараа бүрдүүлж байна. BHP зэрэг дэлхийн томоохон компаниудыг энэ үзүүлэлтээр тэргүүлэв.
  • УБ-ыг утаагүй болгох ажлыг нийгмийн хариуцаланхаа хүрээнд санхүүжүүлэв. 118 тэрбум төгрөгийг “Таван толгой түлш” компанид олгов.
  • 7000 хүнийг ажлын байраар хангаж байна.

Мөн тэрээр, одоо компани  ямар нэгэн гадаад өр төлбөргүй.  41 худалдан авагч нүүрс худалдаж авахаар гэрээ байгуулсан. Урьдчилсан байдлаар төлбөрөө авсан байгаа. Нүүрсээ авч амжаагүй компаниудын мөнгөн дүнг өр төлбөр гэж явдаг.

Өөрөөр хэлбэл, одоо байгаа өр төлбөр нь зээлийн хэлбэрийн өр төлбөр биш гэж онцлон хэллээ.

2019 онд  анх удаа хязгаарлагдмал бус зөрчилгүй төрийн өмчит компани болж бүртгэгдсэн. Компанийн үйл ажиллагаа, борлуулалт, худалдан авахтай холбоотой Сангийн яам, Үндэсний  аудит, УУХҮЯ-ны Дотоод аудитын газар, АТГ зэрэг байгууллагын хяналт шалгалт өнгөрсөн 2019 онд орсон гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ