УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн Н.Алтанхуяг мэдэн будилсаар явна

Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг намаасаа хасагдсан. Тэрбээр үүнийгээ өөрөө ч мэдээгүй мэт аяглах аж. АН-аас хаслаа гэж байх тэр үед мань эр “Тэгвэл ёстой үзнэ ээ Эрдэнэ ээ” гэж байсан хүн. Өнөөдөр л хөөгдсөнөө мэдсэн мэт мэдэн будилах.

Энэ удаа сонгууль тулж ирсэн энэ үед АН-аас хасагдсанаа зарлан, бие даан нэр дэвшихээ мэдэгдлээ.

Н.Алтанхуяг нүүр номдоо “Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо.

С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ” гэжээ.

Тэрбээр харин хаана нэр дэвшихээ хэлсэнгүй. Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс УИХ-д соногдож байсан, мөн төрөлх УВС аймагтаа нэр дэвшээд яоагдаж байсан билээ.

Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо. С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ.

Posted by Норовын Алтанхуяг on Wednesday, April 22, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ