• Ц.Элбэгдорж тусгаарлалтаас гарч, гэрийн хорионд шилжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлагдсан.

    УОК-ын шийдвэрийн дагуу Ц.Элбэгдорж 21 хоног тусгаарлагдаад өнөөдөр тусгаарлалтын хугацаа дуусч байгаа бөгөөд өнөөдөр тусгаарлалтаас гарч, гэртээ 14 хоног халдвар хамгааллын дэглэм сахина. 

    Тэрбээр “Эндэх карентин өндөрлөж, гэрийн 14 хоногийнх эхэлнэ. Тусалж, дэмжиж, сэтгэл санаагаар үргэлж хамт байсан бүх хүмүүст баярлаж байна” хэмээн твиттерээрээ жиргээд байна. Түүнийх нь дараа Ц.Элбэгдоржийг АТГ-ын байцаагчид шалгаж эхлэх байх.

    Ц.Элбэгдоржид хэд хэдэн хэргээр эрүүгийн хэрэг нээсэн тухай яригдсаар байгаа юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ