Түвдүүд зүрх судасны өвчнөөр өвчилдөггүй шалтгааныг судалжээ

2020-04-24
Саяхан Америкийн физик антропологийн сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар өндөрлөг газарт амьдардаг хүмүүсийн хувьд архаг,хууч өвчинтэй болох эрсдэл нам газарт амьдардаг хүмүүсийг бодвол хэд дахин бага болохыг тогтоожээ.
Судалгаанд Түвдийн уулархаг нутагт амьдардаг Мосуо угсаатны хүмүүсийг харьцангуй нам дор газар амьдардаг Хан угсаатны хүмүүстэй харьцуулан судалжээ.
Ингэхэд Түвдийн уугуул иргэдийн дунд зүрхний судасны өвчлөл,цусны даралт ихсэх мөн чихрийн жишинтэй холбоотой цус багадах өвчлөл бараг байгаагүй байна.
Жуулчид олноор зорчдог,амьдралын хэв маяг,бусад хүчин зүйлийг авч үзвэл архаг,хууч өвчтэй байх магадлал өндөр ч далайн төвшнөөс дээш 5,400 метрийн өндөрлөгт амьдардаг нь ийнхүү дээрх өвчлөлөөр бага өвдөх шалтгаан болсон гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Түвдийн иргэдийн дунд цусны даралт ихсэх өвчин бага байгааг эрдэмтэд ийнхүү тайлбарлажээ:
Жуулчдын хувьд Түвдийн уулсаар зорчих үед биеийн өндөр ачаалалтай дасгал хийсэнтэй тэнцэхүйц хэмжээний буюу хүчилтөрөгчийн 10-20 хувийн дутагдалд ордог.
Тэгвэл Түвдийн иргэдийн хувьд ийнхүү хүчилтөрөгчийн дутагдалд ордоггүй. Учир нь бие махбодь нь хүчилтөрөгчийн дутагдлаа нөхөхийн тулд автоматаар цусны судсанд тэлэлт явагдсанаар цусны хангамж сайжирч,эсрэгээрээ цусны даралт багасах шалтгаан болдог байна.
Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ