• Европ тивд эхний хоёр хүн коронавирусын вакцины туршилтыг тунг тариуллаа

    2020-04-24

    Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн вакциныг сайн дурынхан дээр туршиж эхэлжээ. Туршилтад бүртгүүлсэн сайн дурын 800 хүнээс эхний ээлжинд хоёр хүнд туршилтын тунг тарьжээ.

    800 хүний тал нь коронавирусын эсрэг вакцин тариулах бол үлдсэн нь коронавирусын үед хүндэрч буй менингитийн эсрэг вакцин тариулах юм.

    Вакциныг Женнерийн хүрээлэнгийн вакцины мэргэжилтэн,профессор Сара Гилбертээр ахлуулсан судлаачдын баг гурван сарын хугацаанд бүтээсэн юм.

    Судалгааг удирдан явуулсан Сара Гилберт “Вакцин 100 хувь ажиллаж байгаа эсэх,хүмүүсийг халдвараас найдвартай хамгаалж эсэхийг тогтоохын тулд ийнхүү турших зайлшгүй шаардлагатай. Вакцин ажиллах магадлал 80 хувьтай байна” гэжээ.

    Эх сурвалж: BBC

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ