• Монгол эрдэмтдийн баг коронавирусын оношлуурыг дотооддоо бүтээхээр ажиллаж эхэллээ

    2020-04-23

    2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн хувилбар хэрэгжиж эхэлсэн байна. Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ШУТСангийн үйл ажиллагааны чиглэлд нэмэлтээр:

    • Эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэр үйлчилгээнд нэвтрүүлэх,
    • Гарааны санхүүгийн дэмжлэг олгох, технологи, үйлдвэрлэлийн туршилт зүгшрүүлэлтэд дэмжлэг үзүүлэх,
    • Шинжлэх ухаан, инновацийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлэх гэсэн заалтууд орсон байна.

    Мэргэжлийн Монгол эрдэмтдийн баг Шинэ төрлийн коронавирус-Covid 19-ийн шинэ оношлуурын цомгийг бүтээх ажилд санхүүжилт гаргуулах хүсэлт албан ёсоор гаргасны дагуу ШУТСангаас санхүүжилтийн дэмжлэг үзүүлжээ.

    Энэ талаар ШУТСангийн хэлтсийн дарга, Доктор О.Билгүүн “Засгийн газрын тусгай сангийн хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс шинэчлэгдсэн хувилбараар хэрэгжиж эхэлсэн ба шинээр тусгагдсан “эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэр,үйлчилгээнд нэвтрүүлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлж буй анхны тохиолдол нь энэхүү Шинэ төрлийн коронавирусын оношлуурын цомгийг боловсруулах ажлыг санхүүжүүлж буй явдал юм” гэсэн мэдээллийг өгөв.

    Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч С.Анхтуяа “Дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмч,судлаад,эрдэмтэд COVID-19-ийн оношлуурыг хийхийг эрмэлзэж байна. Манай улсын эрдэмтэн,судлаач нар ч оношлуур хийх бүрэн боломжтой” гэв.

    ШУТСангаас COVID-19 өвчлөлийг илрүүлэх оношлуурын цомгийг боловсруулахад шаардлагатай урвалж бодис авах санхүүжилтийг шийджээ.

    Одоогийн байдлаар эрдэмтдийн баг судалгааны ажлаа эхлүүлж, оношлуурын цомгийг боловсруулахад шаардлагатай урвалж бодисуудаа захиалсан байна.

    Шинэ төрлийн коронавирус-Covid 19-ийн шинэ оношлуурын цомгийг судалгааны ажлын үр дүн, дэлгэрэнгүй мэдээллийг эргэн сурвалжлах болно.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ямар нэгэн мөнгө идэх арга л биш байгаасай, хийгээд эдийн арвилан хэмнэлт гаргаасай гэж ерөөе дөө…

    • хэхэ, наад молекул биологийн оношлогоог чинь нэг монгол компани аль сарынөмнө хийгээд сурталчлаад байсан биз дээ фэйсбүүк дээр?

    • Монгол улс хөгжинө. Тэгэхдээ инжинер, эрдэмтдийг бөх, морь хоёроосоо илүү үнэлдэг ойлгодог болсон цагт л хөгжинө.

    • Бүх юм нь бэлэн байгаа шүү дээ. ДЭМБ аас интернет дээр бүх орц ПГУ ‘ын нөхцөл г.м. тавьчихсан байгаа. Судалгаа хийх шаардлагаүй. ХӨСҮТ өөрөө шууд хийх ёстой

    Холбоотой мэдээ