• Румынд хөл хорионы дэглэм зөрчсөн өндөр албан тушаалтныг 2,200 ам.доллараар торгожээ

    2020-04-23

    Румынд сарын хугацаанд хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 200 мянга гаруй иргэнд торгуулийн арга хэмжээ авч,зөрчлийг арилгуулжээ.

    Гуравдугаар сарын 24-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 19-ний өдрүүдэд гэхэд нийт 84,000 ам.долларын торгууль ногдуулжээ. Энэ нь тус улсын нэг сард ААН-үүдээс авдаг татварын орлоготой тэнцэхүйц дүн юм.

    Түүн дотор Бухарест хотын өндөр албан тушаалтан ч багтсан бөгөөд хөл хорионы үед цэцэрлэгт хүрээлэнд дугуй унаж явсных нь төлөө нийт 2200 ам.доллараар торгосон байна. Харин зөрчил гаргасан Роберт Негватагийн хувьд хаагдсан цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс байгаа эсэхийг шалгаж байсан гэж өөрийгөө хамгаалжээ.

    Румынчуудын хувьд Итали,Франц улсуудын адил хөл хорион үед гэрээсээ гарах үедээ ямар шалтгаанаа гарахыг тайлбарласан албан ёсны хүсэлт бөглөж байна. Гарсных нь дараа цагдаа тухайн хүний хүсэлтийг биеийн байцаалтын хамт шалгаж байгаа аж.

    Хөл хорион дэглэмийг зөрчсөн бол 2,000-20,000 румын леугээр торгож байгаа аж. Сарын дундаж цалин нь 3,000 румын леу байдаг.

    Эх сурвалж:Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ