• Д.Оюунхорол:Эмзэг бүлгийн иргэдэд маск, ариутгалын бодис, витамины багцыг хандив,тусламжийн мөнгөөр шийдэж, үнэ төлбөргүй тараах хэрэгтэй байна

    2020-04-23

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдрийн чуулганаар хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол амьжиргааны эх үүсвэргүй эмзэг бүлгийнхэнд маск, дархлаа дэмжих витамин, ариутгалын багцыг бий болгож үнэ төлбөргүй тараах санал гаргасан нь олны дэмжлэгийг хүлээгээд байна.
    2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар ковид-2019 дэлхийн 2013 оронд бүртгэгдэж 2,627,630 тохиолдол илрээд байна. Нийт 784,986 хүн эдгэрч, 183,424 хүн нас барсан тоо мэдээ харлаа.
    Дэлхийн улс орнуудыг сөхрүүлж байгаа коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Онцгой комисс, эрүүл мэндийн яам зөв оновчтой шийдвэр гарган шуурхай ажиллаж байгаад талархаж байна.
    Зөөвөрлөгдөж байгаа хүний тоо нэмэгдэж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж байна. Дэлхий даяараа хөл хорио тогтоож байгаагаас үүдэн олон хүний амьжиргаа алдагдаж, ажилгүй, орлогогүй болж эдийн засгийн хувьд бэрхшээлтэй тулгарч ядуурал руу гулсаж байна. Тогтвортой орлогогүй хүмүүсийн хувьд амь зуулганыхаа төлөө өдөр бүр чадан ядан зүтгэж байгаа ч сөхөрч байна.

    Олон улсын байгууллага, иргэд, аж ахуй нэгжээс өгч буй хандив, тусламжаар өндөр эрсдэлтэй бүлэг болох амьжиргааны эх үүсвэргүй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эх/эцэг/, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маск, зарим ариутгалын бодис, дархлаа дэмжих витамин, эм зэрэг багцыг бий болгож үнэ төлбөргүй тараах хэрэгтэй байна.

    Мөн яаралтай үед хэрэглэх эрүүл мэндийн салбарын техник тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг гаргаж дэмжих шаардлагатай байна. Жишээ нь: амьсгалын аппарат, тест, эм тарианы нөөц, эмнэлгүүдийн бэлэн байдал зэргийг тодорхой заан хуульчлах шаардлагатай байна гэв.

    gereg.mn

    Холбоотой мэдээ