
Английн Нийгмийн эрүүл мэндийн газраас хөл хорио тогтоосон энэ үед нийт иргэддээ Д витаминыг нэмэлтээр уухыг зөвлөжээ. Олон улсын жишгийн дагуу бөөрний архаг үрэвсэлтэй,цусан дахь Д витамины хэмжээ өндөр мөн зуны улиралд буюу 6-9 саруудад витамин Д-г уухыг хориглодог. Гэхдээ хөл хорио дулааны улиралд ч үргэлжилбэл зуны саруудад ч Д витаминыг нэмэлтээр уухыг зөвлөжээ.
Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг. Click To TweetД витаминыг хэрхэн авах вэ?
- Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр
- Сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн зэрэг хүнсний зүйлээс
- Нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.
Харин коронавирусын улмаас дулааны улиралд гадаа гарах,нарлах боломж хязгаарлагдмал байгаа нь нарнаас авдаг Д витаминаа авч чадахгүй болоход хүргэж байгаа юм.
Д витаминыг ихдүүлэх нь мөн адил эрсдэлтэй тул заавал цусан дахь витамин Д-ын хэмжээгээ шалгуулсны үндсэн дээр эмчийн зөвлөгөөгөөр уух нь зүйтэй.
Английн эмч нарын хувьд ард иргэддээ өвлийн улиралд авдагтай ижил хэмжээгээр буюу өдрийн 10 микрограмын тунтай Д витаминыг хэрэглэхийг зөвлөжээ. Насны бүлгээс хамааран Д витамины өдрийн хэрэглээ дараахь хэмжээнээс хэтрэхгүй байна:
- 1-10 насны хүүхдийн хувьд өдөрт 50 микрограммаас хэтрэхгүй
- 12 сараас бага насны нярай хүүхдийн хувьд өдөрт 25 микрограммаас хэтрэхгүй
- Насанд хүрэгчдийн өдөрт 100 микрограммаас хэтрэхгүй
Эх сурвалж:Bbc
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй