• Сонгууль-2020: Баянгол дүүргийг “Эрдэнэ ван”-гаас салгах эхлэлийг тавьж чадах уу

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.

    Хэдийгээр хөл, хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Баянгол дүүрэг өнгөрсөн сонгуулиар 4 тойрог байсан бол энэ удаа нэгээр хасагдаж гурван мандаттай болоод байна.

    Баянгол дүүргийн сонгуулийн 26 дугаар тойрог гурван мандаттай. Өнгөрсөн сонгуулиар МАН-аас А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, АН-аас С.Эрдэнэ нар УИХ-д сонгогдсон.

    Энэ удаагийн сонгуульд эдгээр гишүүд дахин нэр дэвшиж өрсөлдөх хүсэлтэй байгаа. Гэхдээ Д.Лүндээжанцан төрсөн нутаг Өвөрхангай руугаа явах сонголт хийж байгаа сураг бий. Гэвч түүнийг Баянголд нэр дэвшвэл ч дэвшчихье гэж яваа тухай яриа бас байна. Харин А.Ундрааг 60 тэрбумын талынх, тойрогтоо хийсэн зүйлгүй хэмээн нэр дэвшүүлэхгүй гэж үзэж байгаа гэдэг. Өөрөө ч нэр дэвших гэж тэгтлээ гүйхгүй байгаа гэнэ.

    Тэдний оронд жүжигчин Г.Ундармаа,нийслэлийн Засаг даргын орлогч нар Ж.Батбаясгалан,  Ш.Анхмаа нар нэр дэвшихээр яригдаж байгаа аж. Ялангуяа нийслэлийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагийн хувьд нэр цэвэр нэгэн учраас эмэгтэйчүүдийн квотоор нэр дэвших өндөр магадлалтай.

    Сангийн дэд сайд Х.Булгантуяа ч нам нь дэмжлэг үзүүлбэл Баянгол дүүрэгт нэр дэвших сонирхолтой байгаа  гэх. Үгүй бол тэрбээр Уухай хөдөлгөөнөөс бие даан нэр дэвшихээр яригдаж байгаа гэнэ.

    “Оргил”-ын хэмээх Ж.Ганбаатарын хувьд дахин нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй гэнэ. Мөн өнгөрсөн 2016 оны сонгуулиар Баянголд бие даан нэр дэвшиж байсан Хассуурийн Ганхуяг хэмээх залуу энэ удаа МАН-д элсээд байгаа.Хуучин АН-ын гишүүн байсан тэрбээр Баянгол юмуу Чингэлтэй дүүрэгт нэр дэвших сурагтай.

    Харин АН-аас тус дүүрэгт намын дарга С.Эрдэнэ нь Баянгол дүүргийнхээ Засаг дарга С.Одонтуяа, ИТХ-ын дарга Г.Энхболд нарын хамт нэр дэвших бололтой.  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн  зөвлөх асан, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, хуульч Д.Оросоо, Ерөнхийлөгч Х.Баттулын зөвлөх Д.Үүрийнтуяа нар ч нэр дэвших санаатай байгаа аж.

    Тухайн тойргийг буюу бүхэл бүтэн дүүргийг хэрхэн гартаа оруулж “Эрдэнэ вангийн хүрээ” болгож болдгийг АН-ын дарга С.Эрдэнэ  харуулсаар байгаа. Түүний гэр бүл, ураг садан, дотно нөхөд нь тус дүүргийг 8 жил эзэгнэх шиг болж байна.

    Баянгол дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 31-ийг нь С.Эрдэнийн ойрын хүрээллийнхэн гэлцдэг. Одоо хамт нэр дэвших ИТХ-ын дарга Г.Энхболд нь түүний хүргэн гэх. Засаг дарга С.Одонтуяагийн хувьд өмнө нь УИХ-д сууж байсан бөгөөд С.Эрдэнэд тоогдсон учраас Баянголын Засаг дарга болоод одоо нэр дэвшиж байгаа гэлцэнэ.

    С.Эрдэнэ түүнд дүүргийн Засаг даргын суудлыг өгөхөөс гадна АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог ч өгч ерөнхийлөгчөөр нь сонгуулсан.

    Тэгвэл нэр дэвшихийг горилогч Д.Оросоогийн хувьд С.Эрдэнийн ойрын тойргоос шахагдсан. Тэр 2012-2016 онд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан.Гэхдээ АН-ын гишүүдийг өмгөөлөх ажлыг хийсээр яваа.

    Энэ удаагийн сонгуулиар С.Эрдэнэ болон түүний багийг унагах, цаашид С.Эрдэнийн гараас Баянгол дүүргийг салгах тун ширүүн өрсөлдөөн дунд явагдана.

    Баянгол дүүрэгт энэ удаагийн сонгуулиар дуучин Нара дахин бие даан нэр дэвших гэж байна. Түүний хувьд өнгөрсөн сонгууль томоохон туршлага суулгасан нь ойлгомжтой.

    Тэгвэл МАХН-ын “Та бидний эвсэл”, Ж.Батзандангийн “Шинэ эвсэл” зэрэг нам, эвслээс нэр дэвшигчид өрсөлдөөд ирэхээр хэн ялна гэдгийг одоохондоо хэлэх бэрхтэй.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • ХАМГИЙН ТЭНЭГ ДҮҮРЭГ БОЛ БАЯНГОЛ. ЯАГААД; ХӨГШИН, ЗАЛУУ БҮХ ТЭНЭГИЙН ИХЭНХ НЬ БАЯНГОЛД АМЬДАРДАГ.ЭРДЭНЭТЭЙГЭЭ НАСЫГ БАРЦГАА. Нэр дэвших эрх хэнд ч нээлттэй.

    • Энэ Нара гэж нэг юм 1 сар ч багийн дарга хийж vзээгvй терийн албаны ямарч мэргэжил мэдлэггvй юм байж юун их санаатай ичдэггvй хvvхэн больчихооч чи. Гэртээ хvvхдээ харж турахаа бод за

    Холбоотой мэдээ