• О.Баасанхүү тусгаарлалтаас гарсан Л.Болд гишүүнийг амны хаалтаа зүүхийг шаардаж, Л.Болд УИХ-ын даргатай барьцав

    2020-04-23

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  УИХ-ын гишүүн О.Баасанхүү тусгаарлагдаж байгаад гарч ирсэн Л.Болд гишүүнийг амны хаалтаа зүүхийг шаардаж, лайв хийв.

    Тэрбээр хуралдааны үеэр үг хэлэхдээ амны хаалтгүй байсан тул УИХ-ын гишүүн О.Баасанхүү амны хаалтаа зүүх шаардлага тавьсан ч Л.Болд гишүүн гэдийв. УИХ-ын гишүүн Л.Болд түүний ойролцоо хоёр метрт хүн байхгүй тул амны хаалт зүүхгүй хэмээн эсэргүүцсэн ч хуралдаанд оролцож буй бусад гишүүд шаардлага тавьснаар амны хаалтаа зүүсэн.

    УИХ-ын гишүүн Л.Болд:Хангалттай зайнд байгаа учраас  амны хаалт зүүлгүй үг хэлж байна. Би маскаа тасралтгүй зүүж байгаа.  Ийм орчинд ямар нэг хүнтэй хоёр метрээс ойр хавьтахгүй тохиолдолд зүүхгүй байна. О.Баасанхүү гишүүн шинэ намд орсон байж болно. Хүний эрхэнд халдмааргүй байна.

    Posted by Baasankhuu Oktyabri on Wednesday, April 22, 2020

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Та миний хажууд суугаад байна. Санаа зовж байна. Би нялх нойтон хүүхэдтэй хүн. Маскаа зүүвэл сайн байна. Маскаа зүүчих л дээ. Тэгэх үү. Таниас өөр юм гуйгаагүй шүү. Амны хаалтаа зүүчих л дээ. Хажууд чинь амны хаалт байна. Ёс зүйн хороон дарга та хэл л дээ. Суух ёстой газраа суухгүй юм. Хэн ч буруу шаардлага тавиагүй шүү. Суух ёстой газраа сууж ярих ёстой газраасаа ярьмаар байна.

    Ийн нэг нь шаардаж, нөгөө нь гэдийж багагүй хугацаа өнгөрсний эцэст бусад гишүүд төдийгүй УИХ-ын дарга амны хаалтаа зүүгээд асуултаа асуу гэх шаардлагыг тавихад  Л.Болд амны хаалт зүүгээгүй УИХ-ын даргыг хараад “Хэнийг нь зүүлгээд хэнийг нь зүүлгэдэггүй юм бэ” хэмээн барьцаад авав.

    Эцэст нь зөрүүд Л.Болд гишүүн “ойрхон Я.Санжмятав гишүүн ирсэн тул зүүлээ шүү” хэмээж  амны хаалтаа зүүсэн юм.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хамт хуралддаг нөхдөө хамгаалах сэтгэлгүй нөхөрт саналаа өгсөн сонгогчидоо хайрлах сэтгэл байх уу Сурталчилгаа хийх гэхээр нь гэртээ оруулах хүн олдох уу

    Холбоотой мэдээ