• Д.Ууганбаяр:Ачаа тээврийн монгол болон гадаад бүх жолооч нарыг шинжилгээнд хамруулж байж хөдөлгөөнд оролцуулна

    2020-04-23

    ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр ОХУ-тай хиллэдэг Алтанбулагийн боомтоор орж ирж буй бүх тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулах болсон талаар мэдээлэв.

    Тэрбээр “ОХУ-тай хил залгадаг Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа олон улсын ачаа тээврийн зохион байгуулалтад зарчмын өөрчлөлт орсон.

    Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулаг сум дээр ирсэн бүх монгол болон гадаад жолооч нараас шинжилгээ авна.

    • Шинжилгээний хариу сөрөг гарвал Улаанбаатар хот руу хөдөлгөөн үйлдүүлнэ.
    • Эерэг гарвал Сэлэнгэ аймагт тусгаарлах арга хэмжээг авна.

    Тээврийн цагдаагийн алба болон орон нутгийн удирдлагуудтай хамтран олон улсын ачаа тээврийн хөдөлгөөн үйлдэж байхад түр хугацаанд зогсох ариутгал халдваргүйтэл,бусда засвар үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалт руу орж байгаа.

    Мөн Замын-Үүд боомт дахь орон нутаг,олон улсын ачаа тээвэртэй холбогдуулан дагаж мөрдөх түр журмыг батлуулна. Энэ журмыг манай жолооч нар ягштал дагаж мөрдөхийг давхар нэмж хэлье” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ