• Коронавирусийн хамгийн их нас баралтад хүргэдэг омог нь Европ, АНУ-д тархсан гэж Хятадын эрдэмтэд үзжээ

    2020-04-23

    ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 5262 тохиолдол бүртгэгдэж, нийт 58 мянган хүн халдварлаж, 57 хүн нас барсан.

    Ялангуяа, манай улстай хил залгаа

    • Эрхүүд 75
    • Буриадад 153
    • Алтайн Бүгд найрамдах улсад 58
    • Тувад 13 тохиолдол бүртгэгдсэн.

    Москва хотод нийт халдварын 40 гаруй хувь нь бүртгэгдээд байна. Тархвар зүйгээр нь авч үзвэл  43 хувь нь хөнгөн хэлбэрээр халдварласан байгаа учир нян тээгчээс халдварласан байх магадлалтай гэж үзэж байгаа.

    ОХУ-ын эрдэмтдийн судалгаагаар бага насны хүүхдүүд балархай хэлбэрээр өвчилж, вирусийг удаан хугацаагаар ялгаруулж байна. Энэ нь  хүүхдүүдээс том хүнд халдвар тараах эх уурхай болж байна гэх дүгнэлтийг гаргасан.

    БНХАУ-ын эрдэмтэд коронавирус үүсгэгч SARS2-ын талаар судалгаа хийж хамгийн багадаа 3 омог байна гэж үзсэн.  Хамгийн их нас баралтад хүргэдэг омог нь Европ, АНУ-ын Нью-Иоркт тархсан, Жэжианы их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар COVID-19 анх үүссэн цагаасаа хойш 19 удаа хувьсан өөрчлөгдсөн гэж үзсэн.

    Коронавирус маш хурдацтай тархаж, хувьсан өөрчлөгдөж байгаа учир яг тохирсон эм, вакцин гаргаж авахад хүндрэл үүсэж байна гэж судлаач, эрдэмтэд дүгнэсэн байна.

    Коронавирусийн халдвар дэлхий дахин…

    Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар нийт 213 улсад  тархаж өвчилсөн хүний тоо 2.6 саяд хүрсэн. Мөн нас барсан хүний тохиодол 177,619,  бүрэн эдгэрсэн хүний тоо 690 мянгад хүрлээ. Сүүлийн 24 цагийн дотор тархалт шинээр бүртгэгдсэн улс орон байхгүй.

     Монгол Улсын хэмжээнд…

    Ажиглалтад нийт 5193 хүн байгаа нь нэгдүгээр сараас хойшхи тоо. Харин яг одоо ажиглалтын байранд 1222 хүн бий. Мөн өнөөдрийн байдлаар нийт 514 хүн гэрийн ажиглалтад байна. Хяналт тандалтаас гарсан 1565 мөн хаяг тодруулахаар дүүргийн штабт нэрийг нь хүргүүлсэн одоогоор байхгүй. Тусгаарлалтын хугацаа сунгагдсан нэг хүн, хөдөө орон нутаг болон дүүрэг хооронд шилжсэн 390 хүн тус тус байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ