• Л.Мөнхтүшиг:Дөрөвдүгээр 30-ны нислэгээр Австрали,Америкаас ирж чадахгүй байгаа иргэдээ дангаар нь татаж авна

    2020-04-23

    Дөрөвдүгээр сарын 30,тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Сөүл,Франкфурт чиглэлд хоёр тусгай нислэг үйлдэхээр төлөвлөөсөн. Тэгвэл 30-ны Сөүлийн нислэгээр зөвхөн бусад улсуудаас дамжин буюу транзит нислэгээр ирж буй иргэдийг дангаар нь татан авахаар болсон тухай ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр мэдээллээ. Ингэснээр ойрын хугацаанд нийт гурван удаагийн тусгай нислэг үйлдэхээр боллоо.

    ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Гадаадаас иргэдээ авах чиглэлээр маш олон өргөдөл ирж байна. Өргөдлийг хүлээн авч цагдаа,тагнуулын байгууллагын хяналтан дор дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна. Улсын онцгой комисс,Шадарсайдын нэр дээр их өргөдөл ирж байна,өргөдлөө зөвхөн Шуурхай Штабад ирүүлэхийг хүсье.

    Дөрөвдүгээр 30-ны өдөр зөвхөн Сөүлээр дамжиж ирж байгаа транзит нислэгээр ирж байгаа иргэдийг дангаар нь авна.

    Сөүлээс татах иргэдтэйгээ дамжиж ирэх иргэдээ холихгүйн тулд ийнхүү шийдвэрлэсэн. Тавдугаар сарын 1-нээс Сөүлээс ирэх иргэдийг дангаар нь,тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт хотоос мөн адил дангаар нь авна.

    Хоёр нислэг дээрээ нэмэн транзит нислэг гээд нийт гурван нислэгийг татаж авна”гэв.

    ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “АНУ,Австралиас эх орондоо ирэх хүсэлт 3,000 давчихсан байгаа. Австрали,Америкаас ирэх иргэддээ ирэх боломжийг олгохын тулд ингэж шийдвэрлэсэн.

    Инчеоны олон улсын нисэх буудал бол Ази,Хойд Америк чиглэлийн хамгийн том олон улсын нисэх буудал. УОК-оос гаргасан таван шаардлагын дагуу нотлох баримтаа бүрдүүлж,илгээнэ. Нотлох баримтыг ирүүлсний дараа Шуурхай штаб дээр онгоцонд суух нэрсийг эцэслэн гаргана” гэв.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Худлаа ярихаа боль. Наана чинь хүн бүр л комисст таньдаг хүн байна уу гээд явж байхад. 60 хүрсэн групптэй, эпилипси өвчтэй  хүн багтахгүй.

    Холбоотой мэдээ