• Коронавирусээс болж дэлхийн допингийн агентлаг /WADA/ 13 лабораторидоо хязгаарлалт хийжээ

    Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) дэлхийн 13 оронд допингийн эсрэг лаборатори нь коронавирусын тахлын улмаас хязгаарлагдсан буюу түдгэлзсэн гэж мэдэгдэв.

    Одоогийн байдлаар түр хугацаагаар зогссон сүүлчийн лаборатори бол Куба улсын нийслэл Гавана дахь лаборатори болжээ. Өмнө нь Туркийн Анкара, Америкийн Лос Анжелес, Канадын Монреал, Бразилийн Рио-де-Жанейро, Катарын Доха, Испанийн Барселона, Мадрид, Румыний Бухарест, Британийн Лондон, Францын Парис, Италийн Ром, Өмнөд Африкт байрлах Блумфонтейн зэрэг лабораториуд мөн үйл ажиллагаагаа түр зогсоосон эсвэл хязгаарлагдсан байна.

    Нийтдээ WADA-ийн мэдэлд 30 лаборатори байдаг боловч тэдгээрийн 4 нь өмнө нь коронавирусын халдвар тархахтай холбоогүй шалтгаанаар магадлан итгэмжлэлээс хасагдсан байжээ. Хельсинки (Финлянд), Афин (Грек), Нью Дели (Энэтхэг), Бангкок (Тайланд) дахь лабораториуд ийнхүү хаагдаад байжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ