АХБ-ны зээлээр дахин 415 амьсгалын аппарат авна

УИХ-ын өнөөдрийн чуулганы эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дахин 415 амьсгалын аппарат авахаар төлөвлөсөн хэмээн мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг хангах чиглэлд Засгийн газар ажиллаж байна. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлийг 70 гаруй амьсгалын аппарат авсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэмж 415 амьсгалын аппарат авч, 500-аад эрчимт эмчилгээний орыг хангах, бэхжүүлэх төсөл хэрэгжүүлнэ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төслийн хүрээнд АШУҮИС-ийн дэргэдэх эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх хэсгийг бүрэн тоног төхөөрөмжөөр хангана. Мөн 300 ортой эмнэлэг, Гуравдугаар эмнэлгийг тоног төхөөрөмжийг бэхжүүлнэ” гэлээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжин баталлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ