Д.Нямхүү:Орой 23 цагаас өглөө 6,7 цаг хүртэл унтаж амарвал мелатонин буюу хүнийг залуужуулах даавар ялгарч байдаг

2020-04-23

ЭМЯ-аас коронавирустай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн өгсөн мэдээллийг хүргэе.

Энэ сарын 21-нд ХӨСҮТ-д болон орон нутгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Батлагдсан тохиолдлын хавьтал болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хүмүүсийн ойрын  26 хүнээс халдвар илрээгүй.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 140 хүн эмчлүүлж байна.

35 дахь тохиолдол буюу олон улсын тээврийн жолооч хүүтэйгээ уулзаагүй. Хүү нь аавтайгаа утсаар ярьсныг тогтоосон. Үүнд эргэлзэх хэрэггүй. Click To Tweet

ХӨСҮТ-ийн вируслогийн лаборатортой дүйцэх хэмжээний лабораторийг Дархан-Уул аймагт байгуулсан. ОХУ-аар буюу Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа иргэдийг хянах юм.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой сайн байгаа бөгөөд хамгийн гол нь сэтгэлзүйн эмчилгээ гэдгийг бидний олон туршилтаар харуулж байна. Эдгээр хүмүүст эм эмнэлзүйн эмчилгээ хийхээс гадна сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зөвлөгөө өгөх маш том баг ажиллаж байна.

Хамгийн гол нь хэдүүлээ дотоод арми буюу дархлааны системээ дэмжиж маш сайн амарч, стрессггүй байх хэрэгтэй.

Орой 23 цагаас өглөө 6,7 цаг хүртэл унтаж амарвал мелатонин буюу хүнийг залуужуулах даавар ялгарч байдаг. Click To Tweet Унтах цагтаа унтаж, дархлаагаа дэмжиж  байдал арьс, үс зөөлөрч хамгийн сайхан болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ