• Европын орнуудын дундах хилийг зуны дундуур нээж магадгүй

    Европын орнууд зуны дунд үеэс хилээ нээж чадна гэж Оросын Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн холбооны өдөр тутмын цахим сонинд бичжээ.

    Уг нийтлэлд Европын улсуудын эрх баригчид хорио цээрийг аажмаар зөөлрүүлж байгааг тэмдэглэжээ. Европын Комиссын зөвлөмжийн дагуу, үүний дараа нөхцөл байдал сайжирвал ЕХ-ны дотоод хилийг нээх хэрэгтэй бөгөөд үүний дараа л – гадаад хилийг нээх асуудал яригдана. Үүний зэрэгцээ үе шат бүрийн хооронд дор хаяж нэг сар өнгөрөх ёстой аж. “Европын орнууд зуны дунд үеэс нээгдэх боломжтой болж байгаа юм” гэж өгүүллийг төгсгөжээ.

    Өмнө нь Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен жуулчдад зуны улиралд Европ даяар аялал хийх гэж яарах хэрэггүй гэж зөвлөсөн юм. Үүнээс гадна, Австрийн канцлер Себастьян Курц Европт ердийн хөдөлгөөний эрх чөлөөг вирусын эсрэг вакцин боловсруулахаас өмнө хүлээх ёсгүй гэж хэлжээ.

    Үүний зэрэгцээ, 4-р сарын 15-нд Европын Холбоо COVID-19 хямралыг даван туулах үед хил хязгаарыг нээх төлөвлөгөөг танилцуулсан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ