• Гурвалжингийн хос гүүрийг түр хугацаанд хаалаа

    Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн түр хугацаагаар хаагаад байна. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас хэв гажилтын заадаст эвдрэл гарчээ.

    Иймээс тус гүүрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

    Иймээс зорчигч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ