• “Монгол эм импекс” компанийн эмийн сангийн эрхлэгч бусдын бүртгэлийг ашиглан эмийн үнийн хөнгөлөлт эдэлжээ

    2020-04-23

    Засгийн газрын олон нийттэй харилцах “11-11” төв болон  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 утсанд ирүүлсэн даатгуулагчийн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн “Сувилахуй”, Сонгинохайрхан дүүргийн “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төв, “Монгол эм импекс” компанийн Фарммаркет-5, Энто-1 эмийн сангуудад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас  хяналт шалгалтыг хийжээ.

    Шалгалтаар дээрх эрүүл мэндийн байгууулагуудад Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, зардлын гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан байна.

    Тус өрхийн эмнэлгүүд нь “Эрүүл мэндийн даатгалын цахим систем”-д нэвтрэх эрх бүхий хэрэглэгчийг ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөрчилсөн шийдвэр гарсан  даруйд  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт цаг тухайд нь мэдэгдээгүй зөрчил гаргажээ.

    Дээрх  зөрчлийн улмаас зарим эмчийн жор бичих эрхийг хаалгүй нэвтрэх эрхийг бусдад задруулснаас МЭИК-фарммаркет-5, Энто-1 эмийн сангийн эрхлэгч даатгуулагчийн бүртгэлийг ашиглан даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт эдэлж  даатгуулагчийг хохироосон байна.

    Шалгалтын дүнд илэрсэн зөрчлүүдийг үндэслэн хууль дүрэм зөрчсөн Баянзүрх дүүргийн “Сувилахуй”, Сонгинохайрхан дүүргийн “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын цахим жор бичих эрхийг хаажээ.

    Мөн эрүүл мэндийн даатгалын сан болон даатгуулагчийг хохироосон  “Монгол эм импекс” компанийн Фарммаркет-5, Энто-1 эмийн сангуудын даатгалын гэрээг цуцлах арга хэмжээ авлаа гэж ЭМДЕГ-аас мэдээллээ. 

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ