• Улс төрийн таван нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд дөрөвдүгээр сарын 25-наас өмнө хүргүүлэх тухай заасан. Энэ дагуу улс төрийн нам, эвслүүд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өнөөдрөөс хүргүүлж эхэлжээ.  

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам болон Дэлхийн Монголчууд нам Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгөөд байна

    СЕХ энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тодорхой хуваарь гаргасан бөгөөд нам, эвсэл тус бүрээс хоёроос илүүгүй төлөөлөл очиж, ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, СЕХ-ны байранд нэвтрэхээс өмнө асуумж бөглөх, ариутгал, халдвар хамгааллын тодорхой дэглэм баримтлах талаар нам, эвслийн ажилтнуудад урьдчилан мэдэгджээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ